“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг уламжлалтай.

Мэдээлэл хүргэв

"АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ" сарын аяны нээлт боллоо

Олон нийтэд чиглэсэн сурталчилгаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор:

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг тогтмол хүргэх
  • Комиссын цахим хуудсын мэдээллийг тогтмол шинэчлэх (www.mn-nhrc.org)
  • Мэдээллийн хуудсыг [1.95 Mb] улирал тутам боловсруулан гаргах
  • "Хүний эрх" сэтгүүлийг эрхлэн гаргах
  • Хүний эрхийн тодорхой асуудлаар эвхмэл хуудас, ном, товхимол гаргах
  • Олон нийтийн идэвх, тодорхой оролцоонд тулгуурласан арга хэмжээг зохион явуулах (гэрэл зургийн үзэсгэлэн, олон нийтийн лекц, нээлттэй өдөрлөг г.м.)
  • Цахим сургалтын талбар (www.nhrcm.org) болон сургалтын төвийг нээлттэй ажиллуулах зэрэг үйл ажиллагаагаар сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК