 |
Хүний эрх, эрх чөлөө нь шударга ёсны тулгуур, хүн төрөлхтөний эрхэм үнэт зүйл, хөгжлийн бодлогын гол шалгуур юм.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенцид заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг бүхий Хүний эрхийн Үндэсний Комисс нь олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн зөрчлийг арилгах, төр засгийн анхаарлыг хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудалд хандуулах зорилгоор хүний эрх, эрх чөлөөний байдлыг нийтэд ил байлгах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж байна.
Дээрхи үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллаж байгаа иргэд, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, НҮБ, олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын ажилд амжилт хүсч, талархал илэрхийлье.
Хүндэтгэж мэндчилсэн,
|