ТАВТАЙ МОРИЛНО УУ

     

     Хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэгч иргэн Та Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын вэб хуудсанд тавтай морилно уу

     Бид хүн бүхэнд, төрөхөөс заяагдсан салшгүй эрхийнх нь тухай мэдлэг олгох, түүнийг ажил, амьдралдаа хэрэгжүүлж чаддаг, тэр нь хувь хүний хийгээд нийгмийн хөгжил дэвшлийг хангах нөхцөл болдог тийм нийгмийн орчинг бүрдүүлэхийг зорихын хамт хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, илэрч буй зөрчлийг арилган, хүний эрх, эрх чөлөөний байдлыг бүх нийтэд ил тод болгон, түүнд төр засгийн анхаарлыг хандуулан шийдвэрлэх явдалд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

       Та бүхэн манай вэб хуудсаар түгээж байгаа хүний эрхийн тухай хууль тогтоомж, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцүүд, Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааны материалуудтай танилцсанаар хүний эрхийн боловсролоо дээшлүүлэхэд шаардлагатай зохих мэдээлэл олж авч чадна гэдэгт итгэлтэй байна.

   
Манай веб хуудсаар зочилсон танд талархлаа илэрхийлье.

           МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

  •  Ялгааг хүлээн зөвшөөрч, Ялгаварлан гадуурхалтыг зогсооё!
  •  Embrace diversity, End discrimination!

Мэдээ, мэдээлэл

TВ нэвтрүүлэг үзээрэй

       Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Айфо Италийн засгийн газрын байгууллага, Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 2009 онд хэвлэгдсэн “Зөв харилцааны цагаан толгой”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц” хялбаршуулсан хувилбарыг дүрс бичлэгт буулган, нэвтрүүлэг бэлтгэлээ.

        Та бүхэн энэхүү нэвтрүүлгийг 2010 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрийн 17:00-18:00 цагийн хооронд ТВ 8 телевизээр хүлээн авч үзээрэй. 

 

Өмгөөлөгчид хүний эрхийн сургалтанд оролцлоо

         Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 7 дугаар сарын 08 ны өдөр  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалтыг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвтэй хамтран зохион байгууллаа

         Сургалтаар  “Хүний эрхийн ерөнхий ойлголт, зарчим”, “Хүний эрхэд суурилсан хандлага” “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, анхаарах асуудал” , “Гэр бүлийн хүчирхийлэл түүний шийдвэрлэлт” сэдвийн хүрээнд сургалтад оролцсон өмгөөлөгчидтэй харилцан санал бодлоо солилцох хэлбэрээр явагдав. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хохирогчдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг шуурхай авахад чиглэсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хуульчдад сурталчлан таниулах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хандах хандлагыг өөрчлөхөд чиглэсэн сургалтыг хуульчдад ялангуяа шүүгчдын дунд зохион явуулах нь зүйтэйг өмгөөлөгчид онцлон тэмдэглэлээ

 

Syndicate content