Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөл

Хуульд заасны дагуу Комиссын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий, хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг. Зөвлөл Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг.

Анхны орон тооны бус зөвлөл 2002 оны 3 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдаж, бүрэлдэхүүнд нь Монголын Эмнести Интернейшнл, Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв, Монголын Хүний эрхийн Төв зэрэг 11 байгууллагын төлөөлөл ажиллаж байсан бол өнөөдөр 19 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2014 оны гуравдугаар сард Хүний эрхийн Үндэсний Комиссын Орон тооны бус зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсан.

ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • Б.АЛТАНТУЯА - Эмнести интернэйшнл байгууллагын гүйцэтгэх захирал

  • Б.АЛТАНЧИМЭГ - "Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд/эрх" ТББ-ын ерөнхий зохицуулагч

  • С.АЙНАГҮЛ - Казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбооны тэргүүн

  • Н.АНАРАА - ЛГБТ-ийн гүйцэтгэх захирал

  • Д.БААТАРЖАВ - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч

  • Л.БАДАМЦЭЦЭГ - "Хүүхдийн эрх хамгаалал" төвийн захирал

  • Х.БЯМБАЖАВ - Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Да лам

  • С.БОЛОРЦЭЦЭГ - Монголын Залуучуудын холбооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга

  • Г.ГАЛТАЙХҮҮ - "Ч.Галсан сан”-гийн тэргүүн

  • Б.ГАЛААРИД - Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч

  • Ч.ДАРИЙМАА - Монголын Ахмадын чөлөөт холбооны нийслэлийн тэргүүн

  • С.ДОНДОВ - Иргэдэд туслах хүний эрхийн төвийн тэргүүн

  • Т.ДОРЖ - Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич

  • С.НАРМАНДАХ - Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх

  • Р.ОЮУНБАДАМ - Шихихутаг хууль зүйн сургуулийн багш

  • Я.ПҮРЭВДОРЖ - Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хошууч генерал

  • Д.СҮХГЭРЭЛ - "Оюу Толгой хяналт" ТББ-ын гүйцэтгэх захирал

  • С.ЭРДЭНЭБАТ - Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч

  • Л.ЭРДЭНЭЧУЛУУН - Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн

Орон тооны бус зөвлөлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.ОЮУНЧИМЭГ даргалж, нарийн бичгийн даргаар ХЭҮК-ын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Х.Мөнхзул ажиллаж байна. Та ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн шинэ дүрэмтэй энд [147.46 Kb] дарж танилцана уу.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК