“Ахмад настны эрхийг баталгаажуулъя” хэлэлцүүлэг боллоо
2016-11-3

"Ахмад настны эрхийг баталгаажуулъя” сэдэвт үндэсний гурван талт хэлэлцүүлэг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ГХЯ-ны зөвшилцөл танхимд боллоо. Тус хэлэлцүүлгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүний эрх хөгжил төв ТББ хамтран зохион байгуулж, ахмад настны эрхийг хамгаалах асуудлаарх олон улсын туршлага, НҮБ-ын Ахмад настны хүний эрхийг хамгаалах тухай шинэ конвенцийн талаар талууд харилцан ойлголтоо нэмэгдүүлэх, харилцан санал солилцох...

Бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн үнэлгээ хийлээ
2016-10-28

Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр 2016 онд орон нутгийн төрийн албан хаагчид, бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд болон хувиараа ашигтмал малтмал олборлогч иргэдэд "Хүний эрхэд суурилсан хандлага ба, жендэрийн тэгш байдал" сэдвээр бүсчилсэн сургалт зохион байгуулах, бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцан хүний эрхийн үүднээс...

Нээлттэй хаалганы өдөрт оролцов
2016-10-5

Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдрийг" зохион байгуулав. Тус өдөрлөгт ХЭҮК-ын ажилтан оролцож 32 иргэнд ХЭҮК-ын тухай танилцуулж, Хүний эрхийн ном гарын авлага материалыг тарааж өглөө.     ...

Ховд аймагт ХЭҮК-ын гишүүн Н. Ганбаяр ажиллаа
2016-10-5

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н. Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа...

Үндэсний зөвлөгөөн боллоо
2016-09-28

 НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг "Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласны дагуу энэ жил дэлхий нийтээрээ уг өдрийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ....

Цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцав
2016-09-21

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаас өгсөн үүрэг даалгаварын дагуу ШШГА-ны харъяа Цагдан хорих байрны нөхцөл байдалтай сар болгон танилцаж , хоригдогч этгээдийн эрхийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна....

Өмнөговь аймгийн иргэд, удирдлагуудтай уулзалт хийв
2016-09-16

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр болон тус аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, иргэдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ....

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа
2016-09-16

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг нар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн товчооны хөдөлмөрийн стандарт, хөдөлмөрийн хуулийн шинжээч Алайн Пелс, тус товчооны хөдөлмөрийн удирдлага, хяналтын мэргэжилтэн Рене Роберт, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны хөдөлмөрийн шинжээч Льюкит Париссара, ХНХЯ-ны мэргэжилтэн В.Батчимэг, ШШГЕГ-ын хурандаа Я.Сайнжаргал, дэд хурандаа Д.Амгалан, Тогтвортой...

АНУ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2016-08-25

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Төрийн Департментын хүний эрх, хүмүүнлэгийн асуудлын албаны ажилтан хатагтай Шеела Алувалиа, АНУ-ын элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Жеймс Моффитт, Улс төрийн мэргэжилтэн М.Хоролсүрэн нарыг хүлээн авч уулзлаа....

2016 оны 6, 7 дугаар сард нийтдээ 7 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 3 гомдлыг хүлээн авч комисст шилжүүллээ
2016-07-20

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн нь 2016 оны 6, 7 дугаар сард нийтдээ 7 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК