“ХҮҮХДИЙН ЭРХ, МИНИЙ НҮДЭЭР” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Олон улсын хүний эрхийн өдрийг 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл “Хүүхдийн эрх, миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааныг 8-12 насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс Булган, Орхон аймагт ажиллав. 2011.10.22-23

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Булган, Орхон аймагт ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын хэлтсийн дарга Ц.Очгэрэл нараар ахлуулсан баг 2011 оны 10 дугаар сарын 21-23-нд ШШГЕГ-ын харьяа Хорих 0439 дүгээр анги, Булган, Орхон аймаг дахь  ШШГЕГ-ын харьяа зарим албадын үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийлээ.

Ази Номхон Далайн Хүний Эрхийн Байгууллагуудын Бүс нутгийн хуралд оролцлоо

2011 оны 10 дугаар сарын 11-13-нд БНСУ-д зохион байгуулсан Ази Номхон Далайн Хүний Эрхийн Байгууллагуудын “Бизнес ба хүний эрх” сэдэвт бүс нутгийн хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж оролцоод ирлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн НҮБ-ын эксперт зөвлөхөөр ажиллалаа

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газар Хүний эрх ба Ардчиллын институтээс хамтран 2011 оны 10 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд “Төв Ази дахь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд Парисын зарчмын дагуу байгуулагдсан Хүний Эрхийг Хамгаалах Үндэсний Байгууллагуудын үүрэг, роль” сэдэвт бүсийн семинарийг Тажикстаны Душанбе хотноо зохион байгууллаа. НҮБ-ын ХЭДГ-аас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг тус арга хэмжээний эксперт зөвлөхөөр ажиллах санал тавьсны дагуу оролцоод ирлээ.

Ядууралтай тэмцэх олон улсын өдөр

Дэлхий нийтээр ядууралтай тэмцэх олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 17-нд тэмдэглэдэг уламжлалтай.

Дэлхийн хүнсний өдөр

Жил бүрийн 10 дугаар сарын 16. Дэлхийн хүнсний өдөр

Хүний эрхийн ажилтнууд чадварлаг байх ёстой

 Хүний эрхийн Үндэсний Комисс ажилтнууддаа ийм шаардлагыг тавьж, дотоодын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Комиссын ажилтан нь Монгол Улсын төрийн захиргааны албан хаагч төдийгүй хүний эрхийн салбарт мэргэшсэн, чадварлаг, ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх ёстой.

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Өмнөговь аймагт зохион байгууллаа. 2011.09.21-23

"Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийг Дундговь аймагт зохион байгууллаа. 2011.09.19-21.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад