Нүүр » Articles for November 2012 Year

"Парламентын мэтгэлцээн" тэмцээний болзол

Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос парламентын мэтгэлцээнийг хууль зүйн сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын дунд зарлаж байна.

“Хүний эрх-Миний дуу хоолой” сэдэвт шторкийн уралдаан зарлаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүний эрх - Миний дуу хоолой” сэдэвт шторкийн уралдааныг Монголын нийт фэйсбүүк хэрэглэгчдийн дунд зарлаж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагынхны дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  “Бидний анхаараагүй жендэрийн асуудлууд” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл зарлаж байна.

Орон нутгийн Төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэх жижиг тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жижиг тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

“Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь Хүний эрх” сэдэвт илтгэл хэлэлцүүлэгт урьж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс болон Нээлттэй Нийгэм Форумаас хамтран зохион байгуулж байгаа Хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлгийн 11 дүгээр сарын илтгэгчээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (PhD) П.Оюунчимэг уригдаж Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь Хүний эрх” сэдвээр илтгэл тавина.  Илтгэл, хэлэлцүүлэг 2012 оны 11 дүгээр сарын 19-ний Даваа гарагийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн Олон Улсын зохицуулах Хорооны ээлжит бага хуралд оролцож байна

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Ж.Дашдорж нар Йорданы Вант Улсын нийслэл Амман хотноо 2012 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд зохиогдож буй Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны хуралд оролцож байна.

 

Хүний эрхийн чиглэлээр мэргэших сэтгүүлчдэд сертификат гардуулав

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн мэдрэмжтэй, мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх зорилгоор 2012 оны 10 дугаар сарын 30, 31-нд Хүний эрхийн Үндэсний Комиссын Сургалт, сурталчилгааны хэлтсээс сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс нь дэргэдээ Орон тооны бус зөвлөлийг 2006 оноос хойш тасралтгүй ажиллуулж байна.

Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөл нь хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрддэг.  Тус зөвлөл нь ХЭҮК-ын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал бүтэц юм

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад