Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Булган, Орхон аймагт ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Булган, Орхон аймагт ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын хэлтсийн дарга Ц.Очгэрэл нараар ахлуулсан баг 2011 оны 10 дугаар сарын 21-23-нд ШШГЕГ-ын харьяа Хорих 0439 дүгээр анги, Булган, Орхон аймаг дахь  ШШГЕГ-ын харьяа зарим албадын үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийлээ.

Шалгалтаар үндэсний хууль, тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийн байдал, дээрх хорих анги, цагдан хорих байруудын нөхцөл байдал, уулзалтын байр, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, ажилтнуудын зан харилцаа, ял эдэлж буй хүмүүсийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавьсан юм.

ХЭҮК-ын гишүүн Хорих 0439 дүгээр анги, цагдан хорих байранд хийсэн шалгалтын урьдчилсан дүнг тус ангийн удирдлага, аймгийн ШШГА-ны дарга нарт танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.

Шалгалтын дүнг Хүний эрхийн Үндэсний Комисс ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан хэлэлцэж, тайланг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газарт  албан бичгээр хүргүүлэх юм.

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад