УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар ярилцаж байна

Улаанбаатар – 38,                                                             Утас: 262902

Тусгаар тогтнолын талбай                                                           976-51-262902

Засгийн газрын XI байр, 509 тоот                                                Цахим шуудан: info@mn-nhrc.org                                                                               

                   

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар ярилцаж байна

2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцох уулзалтыг 2012 оны 04 дүгээр сарын 26-нд зохион байгуулж байна.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуульд оролцож, санал өгөх хүртээмжтэй орчинг бүрдүүлэх, эрх нь хязгаарлагдсан хүмүүсийн сонгуульд оролцох боломж, сонгогчдын нэрсийн жагсаалт зэрэг сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлаар санал солилцоно.

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референтээс авч болно.

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 262902)

 

 

 

Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай улсад ажиллаж байна

Улаанбаатар – 38,                                                             Утас: 262902

Тусгаар тогтнолын талбай                                                          976-51-262902

Засгийн газрын XI байр, 509 тоот                                    Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

 

Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай улсад ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл байгууллагын урилгаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Ази дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Маттюв Прингль,  НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Төв Ази дахь бүсийн газрын Урьдчилан сэргийлэх үндэсний механизм хариуцсан үндэсний шинжээч Улугбек Азимов, Ази Номхон Далайн Чуулганын бүсийн сургалтын менежер Сурайна Паша нар 2012 оны 04 дүгээр сарын 23-26-нд манай улсад ажиллаж байна.

“НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын дагуу Монгол Улсад урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах нь” сэдэвт семинарийг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 24-нд  Улаанбаатар зочид буудалд зохион байгуулж байна. Монгол Улс нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцид 2000 онд нэгдэн орж, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн өмнө үүрэг хүлээсэн билээ.

Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөлтэй уулзаж, эрүү шүүлтийн асуудлаар мэдээлэл солилцохоос гадна, “Үр дүнтэй урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах нь” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох төрийн бус байгууллагуудын ажилтнуудад  сургалт явуулах юм. 

 

 

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референтээс авч болно. 

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 262902)

 

 

 

 

Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай улсад ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл байгууллагын урилгаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Ази дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Маттюв Прингль,  НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Төв Ази дахь бүсийн газрын Урьдчилан сэргийлэх үндэсний механизм хариуцсан үндэсний шинжээч Улугбек Азимов, Ази Номхон Далайн Чуулганын бүсийн сургалтын менежер Сурайна Паша нар 2012 оны 04 дүгээр сарын 23-26-нд манай улсад ажиллаж байна.

 


“Эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь” илтгэл хэлэлцүүлэг болно

Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулж байгаа хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийн хоёр дахь удаагийнх явагдах гэж байна.
Энэ удаагийн илтгэлийг Харвардын их сургуулийн профессор хатагтай Минди Жейн Роүзман “Эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь ” сэдвээр 2012 оны 04 дүгээр сарын 25-ны лхагва гаригийн 16 цагт Засгийн газрын IX байрны хурлын танхимд уншина.
Дэлгэрэнгүй мэдээллийг Хүний Эрхийн Үндэсний Комисс болон Нээлттэй Нийгэм Форумын цахим хуудаснаас авах боломжтой. Суудлын тоо хязгаартай тул цагтаа хүрэлцэн ирнэ үү.
Хөтөлбөр
16:00 – 16:10 Нээлт Ж.Дашдорж, ХЭҮК-ын гишүүн
16:10 – 16:15 Илтгэгчийн танилцуулга ННФ-ын менежер П.Бадамрагчаа
16:15 – 17:00 “Эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь” илтгэл Минди Жейн Роүзман, Харвардын их  сургуулийн Хуулийн сургуулийн профессор, Хүний эрхийн хөтөлбөрийн захирал
17:00 – 17:20 Асуулт хариулт
17:20 – 17:40 Хэлэлцүүлэг
17:40 – 17:50 Хаалт
Холбоо барих утас 262902, 313207

Зэвсэгт хүчний ангиудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18. 2 дахь хэсэгт заасан бүрэн эрх, байгууллага хоорондын хамтран ажиллах Санамж бичигт заасан үйл ажиллагаа, чиглэлийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн 3 дугаар сард Зэвсэгт хүчний 032, 013 дугаар ангиудад тус тус  хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан билээ.

 

Хүний эрх зөрчигдсөн эсэх асуудлаар Комисс ажиллагаа явуулж эхэллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь  хуульд заасны дагуу  Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх  чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж,  хүний эрхийг сахин  хамгаалах,  хөхиүлэн  дэмжих  байгууллага  болохын хувьд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны 04 дүгээр сарын 13-нд баривчилсантай холбогдуулан энэ ажиллагааны явцад олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжид баталгаажсан хүний эрх зөрчигдсөн эсэх асуудлаар ажиллагаа явуулж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж  нараар ахлуулсан баг орон нутагт ажиллаж байгаа ч  уг асуудлыг анхааралдаа хэдийнэ аваад байгаа болно.

Хүний эрхийн Үндэсний Комисс 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа

Улаанбаатар – 38,                                                               Утас: 262902

Тусгаар тогтнолын талбай                                                    Цахим шуудан: info@mn-nhrc.org

Засгийн газрын XI байр, 509 тоот                                          Цахим хаяг:    www.mn-nhrc.org 

                                                                                                                

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Хүний эрхийн Үндэсний Комисс 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа   

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж  “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр   буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 10-нд өргөн барилаа. Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Х.Мөнхзул нар оролцсон юм. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд  “Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасны дагуу Комисс нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргадаг билээ. 

Хүний эрхийн Үндэсний Комисс  энэ удаад шийдвэр гаргуулахаар дараах 6 зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүллээ. Үүнд:

  1. Цагдан хорих болон хорих байрны стандартыг баталж улсын хэмжээнд мөрдүүлэх;

  2. Ялтнаар аль болох хөдөлмөр эрхлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагын үүднээс гяндангаас бусад хорих ангиудад ажлын байр бий болгох асуудлыг судалж, дэс дараатай шийдвэрлэх;  

  3. Хөдөлмөрийн хамт олон үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалуулах, үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчдийн эрх ашгийг тууштай хамгаалдаг байх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, олон улсын нийтлэг жишигт нийцүүлсэн байдлаар Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг шинэчлэн батлах;  

  4. Хүний эрхийн Үндэсний Комисс, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар, Гадаадын Иргэн, Харьяатын Асуудал Эрхлэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Газар, Авто Замын Газрын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад томилон ажиллуулж, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулах;  

  5. Хорт хавдар болон бусад өвчний улмаас хөнгөвчлөх тусламж үйлчилгээ зайлшгүй байгаа өвчтөнд уг үйлчилгээг үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас эсхүл төсвөөс зардлыг нь санхүүжүүлдэг эрх зүйн орчинг бий болгох;  

  6. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх.

 Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референтээс авч болно.

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас: 262902)

Хүний эрхийн Үндэсний Комисс 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж  “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр   буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 10-нд өргөн барилаа. Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Х.Мөнхзул нар оролцсон юм. 

Хүний эрхийн илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форумтай хамтран Монгол Улсад хүний эрхийн онолын ойлголтыг хөгжүүлж буй хүний эрхийн мэргэжилтэн, судлаачдын эрдэм шинжилгээний болон практик ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон юм. Олон нийтэд нээлттэй, хүссэн хүн оролцох боломжтой тус  арга хэмжээ нь сар тутам болох бөгөөд Хүний эрхийн асуудлаарх цуврал илтгэлийн анхны илтгэлийг нь 2012 оны 3 дугаар сарын 21-нд Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин “Парламентын хяналт ба Хүний эрх” сэдвээр уншлаа.


Цэргийн ангиудад шалгалт хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай Хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2012 оны 3 дугаар сарын 13-14-ны өдөр, 2012 оны 3 дугаар сарын 15-16-нд  013 дугаар ангид тус тус хяналт шалгалт хийлээ.

 

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй