Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Хүний эрхийн ажилтнууд чадварлаг байх ёстой

Хүний эрхийн ажилтнууд чадварлаг байх ёстой

 Хүний эрхийн Үндэсний Комисс ажилтнууддаа ийм шаардлагыг тавьж, дотоодын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Комиссын ажилтан нь Монгол Улсын төрийн захиргааны албан хаагч төдийгүй хүний эрхийн салбарт мэргэшсэн, чадварлаг, ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх ёстой.

Тиймээс ажилтнуудыг чадавхижуулах зорилготой дотоодын сургалтыг сар тутам явуулахаар тогтож, өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Төсөл хэрхэн бичих вэ?”, “Багаар ажиллах нь”, "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол", "Хүний эрхийн үндэсний байгууллага ба хүний эрхийн ажил", “Сонирхлын бүлгүүдтэй ажиллах нь” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.


Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард “Комиссын дүрэм, журмуудтай танилцах нь” сэдэвт дотоодын сургалтыг Хан Тэрэлжид явуулсан бол 10 дугаар сарын 14-нд “Ажлын байран дахь харилцааны ур чадвар” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулах юм.

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй