Нүүр » Articles for January 2013 Year

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг чөлөөлж, томиллоо

УИХ-ын чуулганы 2013 оны 1 дүгээр сарын 31-ны хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид Комиссын гишүүн хяналт шалгалт явуулав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах ШШГЕГ-ын хорих 413 дугаар анги болон цагдан хорих байранд хяналт шалгалт хийв. 

ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид Комиссын гишүүн хяналт шалгалт явуулав



“Нийгмийн халамжийн салбар дахь төрийн үйлчилгээ - Хүний эрх ба хүнд суртал” судалгааны тайлан

Төрийн үйлчилгээг иргэдэд хуулийн хүрээнд тэгш, шударга, шуурхай үзүүлэх үүрэгтэй төрийн бүх шатны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаа нь шат дамжлага ихтэй, үндэслэлгүй бичиг баримт нэхэх, төлбөр хураамж авах, хувийн сонирхлоор хандах, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхгүй байх зэргээр иргэдийг чирэгдүүлж, цаг хугацаа, санхүүгийн талаас хохирол учруулж, хууль тогтоомжоор баталгаажуулсан эрхээ эдлэхэд нь саад тотгор учруулж байгаа талаар иргэдээс гомдол, мэдээлэл их гардаг.

Энэхүү судалгааг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийслэлийн Сүхбаатар, Сонгино хайрхан, Баянзүрх дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Сүхбаатар дүүргийн 2, Сонгинохайрхан дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороодод “Карьер хөгжлийн хүрээлэн” ТББ-ын судлаачид, Хүний Эрхийн Үндэсний Комиссын захиалгаар гүйцэтгэсэн болно. Судалгааны тайланг эндээс hund-surtal.pdf үзнэ үү.

П.Оюунчимэг: Монголын шүүхийн түүхэнд анх удаа төр иргэнийхээ өмнө хариуцлага хүлээсэн

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй "Зууны мэдээ" сонины сэтгүүлч уулзаж ярилцжээ. Тус сонины 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаарт нийтэлсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.

-Амьдралын хором мөч бүрт, алхам тутамд хөндөгдөж байдаг хүний эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс 2001 онд байгуулагдсан цагаас хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын нутаг дэвс­гэрт оршин сууж буй иргэдийн эрхийг хам­гаа­лах үүрэгтэй. Гэвч комис­сын 20 гаруй ажилтан Монголын бүх хүнд хүрч ажиллах боломжгүй учир төрийн бус байгуул­лагууд­тай хамтардаг. Монголд хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд олон бий. Мөн комиссын тухай хуулинд зааснаар манайд орон тооны бус зөвлөл ажилладаг. Энэ зөвлөлд 21 төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүдийг орол­цуулдаг.

Хөдөө орон нутагт комис­сыг төлөөлж ажил­ладаг ажилтан байдаггүй учраас бид НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн тусламжтайгаар жилд 7-10 аймагт 3-4 хоног ажиллаж иргэдээс өргөдөл гомдол авч, сургалт явуулж, шалгалт хийдэг.

Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй “ Нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж”

ХЭҮК-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2009 оны 10 сарын 13-14 ны өдрүүдэд Комиссын ажлын албаны дарга Д.Гэрэлчулуун, ахлах референт Ч.Отгончулуун, референт П.Баттөр, Б.Батцэцэг, Х.Мөнхзул, Б.Болорсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийн байдалд хяналт- шинжилгээ хийв. Судалгааны дүнг эндээс emzeg-buleg-niigmiin-halamj.pdf үзнэ үү.

Төв аймаг дахь 403 дугаар хорих ангид шалгалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах ШШГЕГ-ын хорих 403 дугаар ангид хяналт шалгалт хийв. Тус хорих ангид Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга П.Хосбаяр нараар ахлуулсан баг тусгай удирдамжийн дагуу ажиллалаа.

Монгол Улс дахь бичил уурхай ба Хүний эрх

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн эрхийнхээ хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний заалтын хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж буйд шалгалт, судалгаа хийж, түүний мөрөөр авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж гарган холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор “Монгол Улс дахь уул уурхайн салбар ба хүний эрх” судалгааг тодорхой бүс нутгуудад үе шаттайгаар зохион байгуулсан билээ. Энэхүү судалгааны бүрэлдэхүүн хэсэг болох “Монгол улс дахь бичил уурхай ба хүний эрх” судалгааг Хүний эрхийн Үндэсний Комиссийн судалгааны баг Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлын хүрээнд бичил уурхай дахь хүний эрхийн төлөв байдал, Үндсэн хуульд заасан хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хүний эрхийн зөрчлийн шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан болно. Судалгааны тайланг эндээс bichil-uurhain-sudalgaa.pdf үзнэ үү.

Эрүү шүүлт ба Хүний эрх

Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн хэвлүүлсэн ном товхимол

Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн хэвлүүлсэн зарим ном товхимлууд
 


2012 он

  • Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодоос Монгол Улсын засгийн газарт өгсөн зөвлөмжийн эмхэтгэл II боть

  • Цагдаагийн байгууллага: Хүний эрхийн стандарт, туршлага tsagdaagiin-uvriin-devter.pdf

  • НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээрхүний эрхийн зөвлөлд хандан гаргасан 2006.03.15-ны өдрийн 60/251 тоот тогтоолын хэрэгжилт

  • “Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” Олон Улсын бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл /англи, монгол хэлээр/

  • Хүний эрхийн нэр томьёоны тайлбар толь glossary-book-2012-09-24.pdf

  • Жогжакартын зарчмууд jogjakarta.pdf-1.pdf

  • Нийгмийн хэв журам ба хүний эрх

  • Ажлын байран дахь бэлгийн дарамт (Эвхмэл хуудас)

  • ХЭҮК (Эвхмэл хуудас)

  • Хүний эрх гэж юу вэ? (Эвхмэл хуудас)

  • ХЭҮК-т өргөдөл, гомдол гаргах нь (Эвхмэл хуудас)

  • Хүний эрх ба төрийн үүрэг (Эвхмэл хуудас)

  • ЛГБТ хүмүүс: Хэвшмэл ойлголт ба бодит байдал (Эвхмэл хуудас) lgbt.pdf

2011 он

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 10 жилд I, II боть

  • Хүний эрх гэж юу вэ? (Эвхмэл хуудас)

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга /англи, монгол хэлээр/hunii-erhiin-taniltsuulga-dotor.pdf

  • Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх /НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Ерөнхий зөвлөмж №12 (2009)

2010 он

  • Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан гарын авлага /Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, ЭБШХ зэрэг хуулиудыг эмхэтгэн брайль үсгээр хэвлүүлэв./

  • Kaзах, Тува хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал судалгааны тайлан

  • “Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалтыг зогсооё” сурагчийн дэвтэр

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц (Хялбаршуулсан хувилбар )hugjliin_berhsheeltei_humuus.pdf

  • Зөв харилцааны цагаан толгой (Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэрхэн ойлгож, харилцах тухай комикс)

  • Би хаана, хэнд, яаж хандах вэ? (Хүүхдүүдэд зориулсан гарын авлага)

  • Хүн худалдаж болох эд бараа, бүтээгдэхүүн ,хэрэгсэл биш (Эвхмэл хуудас)

  • ЛГБТ хүмүүс: Хэвшмэл ойлголт ба бодит байдал (Эвхмэл хуудас)

  • Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах нь (Эвхмэл хуудас)

  • Ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэе (Эвхмэл хуудас, англи, монгол хэлээр)

  • Үндэсний цөөнх (тува) хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны тайлан (англи, монгол хэлээр)

2009 он

  • Зөв харилцааны цагаан толгой

  • Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх /НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Ерөнхий зөвлөмж №12 (2009)

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц /шийдвэр гаргагчдад зориулав/

  • Нийгмийн судалгааны арга зүй (Дотоодын хэрэгцээнд)

  • Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалтыг зогсооё (Эвхмэл хуудас)

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах нь (Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэлгэмэл хуудас, брайль)

  • Хүүхдийн эрх (Эвхмэл хуудас

  • Хүний эрхийн Үндэсний Комисс (Эвхмэл хуудас)

  • Хөдөлмөрлөх эрх (Эвхмэл хуудас)

  • Эрүүл мэндээ хамгаалуулах эрх (Эвхмэл хуудас)

  • Эрүү шүүлтийн тухай (Эвхмэл хуудас)

2008 он

  • Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд /судалгааны тайлан/ (англи, монгол хэлээр)

  • Хүний наймаатай тэмцэх нь /Үндэсний зөвлөлдөх уулзалтын бичиг баримт/

  • Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь /Илтгэлийн эмхэтгэл/

  • Хүрээлэн буй орчин ба нийтийн эрх

  • Эрүү шүүлттэй тэмцэх нь Зөвлөлдөх уулзалт

  • Эрүү шүүлтээс ангид байх эрх /Эмхэтгэл/

  • Хүний Эрх ба Хорих байгууллага

2007 он

  • “Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эрх” үндэсний чуулган (Төрийн ордон. 2007.11.15)

  • Цэргийн албан хаагчдын хүний эрхийн боловсролд

  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн  эрхийн тухай гарын авлага

  • Хүний эрхэд суурилсан боловсрол / сургалтын гарын авлага/

  • Эмэгтэйчүүдийн эрх

  • БНСУ-д ажиллаж буй монгол иргэдийн зарим эрхийн хэрэгжилт  судалгааны тайлан

2006 он

  • “Хурдан морь унаач” хүүхдийн үндэсний чуулган /баримт бичгийн эмхтгэл/

  • Иргэн таны эрх зүйн мэдлэгт irgen_tany_erhzuin_medlegt_2006.pdf

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх (Гарын авлага)

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх (Гарын авлага, брайль)

  • Тува хэлний сургалтын хөтөлбөр

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс- 5 жилд

  • Cтратеги Төлөвлөгөө 2007-2011(англи, монгол хэлээр)

2005 он

  • Хүүхдийн эсрэг хүчирхийллийн төлөв байдал

  • Үндэсний цөөнхийн эрх

  • “Хүний эрхийн боловсрол – Ерөнхий боловсролын сургуульд” судалгааны тайлан

  • Улирлын шинжтэй болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад зөвлөмж

  • “Зохистой аюулгүй хоол хүнсээр жигд хүртээмжтэй хангагдах эрхийн төлөв байдал” судалгааны ажлын тайлан

  • Сонгох, Сонгогдох эрх /Судалгааны тайлан/

  • Стратеги Төлөвлөгөө 2004-2006 (англи, монгол хэлээр)

  • Цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын гарын авлага

  • Хүний эрх – Хэрэг бүртгэх ажиллагаа

2004 он

  • Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хэрэгжилт судалгаа

  • “Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” сэдэвт судалгааны дан тоололтын тайлангийн эхний хувилбар

  • Сонгох, Сонгогдох эрхийн хэрэгжилтийн төлөв байдал

  • Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц (дахин хэвлэлт)

  • Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн төлөв байдалд хийсэн судалгааны ажлын тайлан

  • Зөвлөлдөх уулзалтын илтгэлүүд

  • Эмзэг бүлгийн эрхийн талаарх үндэсний болон ОУ-ын стандарт, хууль тогтоомжуудын эмхэтгэл

  • ХЭҮК Гурван жилд 2001-2003

  • Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх МУ-ын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодын хуралдааны тэмдэглэл, зөвлөмжүүдийн эмхэтгэл

  • Стратеги төлөвлөгөө 2004-2008 (англи хэлээр)

2003 он

2002 он

  • Эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах гэмт хэргийн байдал Монгол Улсад

  • Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц

  • ОУ-ын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм

  • Хүний эрхийг хамгаалах тогтолцоо

2001 он

  • Хөдөлмөрлөх эрхийн судалгаа

 

Халдашгүй, чөлөөтэй байх эрх

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад