Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалъя сэдэвт уулзалт 2011 он

Улсын Ерөнхий Прокурорын газартай хамтарч ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа 2011 оны хавар.

Хүний эрхийн сургалтад иргэний нийгмийн төлөөллийг хамрууллаа 2011.06.02

Хүнд суртлыг халахын төлөө дөрвөн байгууллага хамтарч ажиллахаар тохиролцлоо

Комисс Эмэгтэйчүүдийн хориход ажиллалаа

Монгол Улс Эрүү шүүлтийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орох асуудлыг хэлэлцэв

МҮЭ-ийн Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс 10 дахь илтгэлээ өргөн барилаа

Улаанбаатар – 38,                                                                    Утас: 262902 

Эрх чөлөөний талбай                                                                Факс: 976-51-262786

Засгийн газрын XI байр, 509 тоот                                              Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                                                Цахим хаяг: www.mn-nhrc.org                                                                                                                            

 МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

 

Хүний эрхийн Үндэсний Комисс 10 дахь илтгэлээ УИХ-д өргөн барилаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж  “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэл”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр   буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 25-нд өргөн барилаа. Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Г.Нарантуяа нар оролцсон юм.  Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд  “Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасны дагуу Комисс нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргадаг билээ. 

Энэ жилийн илтгэл нь Монгол Улсад хүний эрхийг хамгаалах албан ёсны байгууллага буюу Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 10-н жилийн ойтой давхацаж буйгаараа онцлог бөгөөд өмнөх есөн илтгэлд тусгасан санал, зөвлөмжийн хэрэгжилтийг эргэн харж, үнэлэлт, дүгнэлт өгснөөрөө давуу талтай юм.  Комисс энэ удаа Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудад хандаж, долоон санал, зөвлөмжийг гаргалаа.

Үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүллээ

ХЭҮК-оос МҮЭ-ийн Холбоотой хамтран өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс эхлэн манай улс дахь үүрэн холбооны оператор компаниудад шалгалт хийж, эцсийн дүнг компаниудын удирдлагуудад өнөөдөр танилцуулж, зохих шаардлагыг хүргүүллээ.

“Эрүү шүүлтийг таслан зогсоох нь” санамж бичгийн хугацааг сунгалаа

    "Эрүү шүүлтийг таслан зогсоох нь" санамж бичигт Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ЦЕГ-ыг төлөөлж тус газрын УМБГ-ын дарга Ө.Энхтөр, ТЕГ-ыг төлөөлж, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа П.Пүрэвцогт, АТГ-ыг төлөөлж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Эрдэнэбат, УЕПГ-ыг төлөөлж, УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, ШШГЕГ-ыг төлөөлж тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга Х.Пүрэвсүрэн нар өнөөдөр буюу зургадугаар сарын 27-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй