Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн НҮБ-ын эксперт зөвлөхөөр ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн НҮБ-ын эксперт зөвлөхөөр ажиллалаа

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газар Хүний эрх ба Ардчиллын институтээс хамтран 2011 оны 10 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд “Төв Ази дахь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд Парисын зарчмын дагуу байгуулагдсан Хүний Эрхийг Хамгаалах Үндэсний Байгууллагуудын үүрэг, роль” сэдэвт бүсийн семинарийг Тажикстаны Душанбе хотноо зохион байгууллаа. НҮБ-ын ХЭДГ-аас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг тус арга хэмжээний эксперт зөвлөхөөр ажиллах санал тавьсны дагуу оролцоод ирлээ. Энэ нь манай улсын Хүний эрхийн Үндэсний байгууллагаас олон улсын хэмжээнд НҮБ-ын эксперт зөвлөхөөр ажилласан анхны тохиолдол юм.

Узбекстан, Тажикстан, Казакстан, Кыргызстан, Армян, Гүрж зэрэг улсын хүний эрхийн ажилтнууд, хуулийн байгууллагынхныг оролцуулсан тус семинарт Монгол Улсын ХЭҮК-ын гишүүн манай улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоо, хүний эрхийг хамгаалах, хангах, хүний эрхийн сургалт, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааны талаар болон Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсанаас хойш хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа,  түүний үр дүн,  улс орны хэмжээнд зохион байгуулсан эрүү шүүлтийн эсрэг нээлттэй хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах аргачлал, туршлага зэрэг сэдвийг хөндсөн илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.   

Манай улс нь эрүүдэн шүүхийн эсрэг нээлттэй хяналт шалгалтын ажлыг Ази Номхон Далайн бүс нутгийн хэмжээнд анхлан зохион байгуулсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын эл туршлагыг олон улсад ихэд үнэлэн, бусад улс оронд нэвтрүүлэхийг санал болгож буй.

Англи, орос хэл дээр зохиогдсон энэхүү арга хэмжээний үр дүнд Дундад Азийн   орнуудын Хүний эрхийн омбудсман, Хүний эрхийг Хамгаалагч нарт цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд зориулсан “Душанбегийн Тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан  гаргасан байна.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй