Энэ удаагийн илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадорж “Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн Хууль” сэдвээр 2012 оны 5 дугаар сарын 23-ны Лхагва гаригийн 16 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд уншина.
Хөтөлбөр
16:00 – 16:10 Нээлт
16:10 – 16:15 Илтгэгчийн танилцуулга /ННФ-ын менежер П.Бадамрагчаа/
16:15 – 17:00 “Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн Хууль ” илтгэл
/Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадорж/
17:00 – 17:20 Асуулт хариулт
17:20 – 17:40 Хэлэлцүүлэг
17:40 – 17:50 Хаалт
Холбоо барих утас 262902, 313207
Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэсэн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны №17-д нийтлэгдлээ. Манай илтгэлийг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлээс бүрэн эхээр нь уншихаас гадна ХЭҮК-оос тусгайлан хэвлүүлсэн хэвлэмэл хувилбарыг сонирхсон хувь хүн, албан байгууллага авах боломжтой юм.
2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс сонгууль өгөх насны бүх хүмүүст сонгох эрхээ эдлэх боломж нөхцлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Улаанбаатар – 38, Утас: 99083926
Тусгаар тогтнолын талбай 976-51-262902
Засгийн газрын XI байр, 509 тоот Цахим шуудан: info@mn-nhrc.org
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар ярилцаж байна
2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцох уулзалтыг 2012 оны 04 дүгээр сарын 26-нд зохион байгуулж байна.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуульд оролцож, санал өгөх хүртээмжтэй орчинг бүрдүүлэх, эрх нь хязгаарлагдсан хүмүүсийн сонгуульд оролцох боломж, сонгогчдын нэрсийн жагсаалт зэрэг сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлаар санал солилцоно.
Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референтээс авч болно.
(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 99083926, 262902)
Улаанбаатар – 38, Утас: 99083926
Тусгаар тогтнолын талбай 976-51-262902
Засгийн газрын XI байр, 509 тоот Цахим шуудан: info@mn-nhrc.org
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай улсад ажиллаж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл байгууллагын урилгаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Ази дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Маттюв Прингль, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Төв Ази дахь бүсийн газрын Урьдчилан сэргийлэх үндэсний механизм хариуцсан үндэсний шинжээч Улугбек Азимов, Ази Номхон Далайн Чуулганын бүсийн сургалтын менежер Сурайна Паша нар 2012 оны 04 дүгээр сарын 23-26-нд манай улсад ажиллаж байна.
“НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын дагуу Монгол Улсад урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах нь” сэдэвт семинарийг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 24-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулж байна. Монгол Улс нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцид 2000 онд нэгдэн орж, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн өмнө үүрэг хүлээсэн билээ.Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөлтэй уулзаж, эрүү шүүлтийн асуудлаар мэдээлэл солилцохоос гадна, “Үр дүнтэй урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах нь” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох төрийн бус байгууллагуудын ажилтнуудад сургалт явуулах юм.
Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референтээс авч болно.
(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 99083926, 262902)
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл байгууллагын урилгаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Ази дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Маттюв Прингль, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Төв Ази дахь бүсийн газрын Урьдчилан сэргийлэх үндэсний механизм хариуцсан үндэсний шинжээч Улугбек Азимов, Ази Номхон Далайн Чуулганын бүсийн сургалтын менежер Сурайна Паша нар 2012 оны 04 дүгээр сарын 23-26-нд манай улсад ажиллаж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18. 2 дахь хэсэгт заасан бүрэн эрх, байгууллага хоорондын хамтран ажиллах Санамж бичигт заасан үйл ажиллагаа, чиглэлийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн 3 дугаар сард Зэвсэгт хүчний 032, 013 дугаар ангиудад тус тус хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан билээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуульд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага болохын хувьд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны 04 дүгээр сарын 13-нд баривчилсантай холбогдуулан энэ ажиллагааны явцад олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжид баталгаажсан хүний эрх зөрчигдсөн эсэх асуудлаар ажиллагаа явуулж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж нараар ахлуулсан баг орон нутагт ажиллаж байгаа ч уг асуудлыг анхааралдаа хэдийнэ аваад байгаа болно.