“Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлэхээр боллоо

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс “Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч С. Синаноглу нар 2011 оны 12 дугаар сарын 28-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилготой уг төслийг хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байх юм.

ХЭҮК УБЕГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар харилцан тохиролцож Монгол Улсын Үндсэн хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон Санамж бичиг байгуулж байна. Санамж бичигт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Л.Мөнхбаатар нар 2011 оны 12 дугаар сарын 26-нд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Олон Улсын Цагаачдын Өдөр

   Одоогоос 18 жилийн тэртээ 1990 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблей бүх цагаач ажилтан ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенцийг батлан гаргаж байжээ.          Конвенци нь цагаач ажилтны эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, уг эрхийг хамгаалах, хүндэтгэн үзэх талаар тавьж буй хүчин чармайлтын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Энэ нь  заавал биелэгдэх шинжтэй гэрээ конвенци, НҮБ-ын хүний эрхийн талаархи судалгаа, шинжээчдийн хурлаас гаргасан дүгнэлт, зөвлөмж болон сүүлийн хорь гаруй жилд НҮБ-ын эрхлэх байгууллагуудаас цагаач ажилтны эрхийн асуудлаар хийсэн хэлэлцүүлэг, баталсан тогтоол зэрэгт үндэслэн боловсруулсан олон улсын цогц гэрээ билээ.

“Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл” уулзалт зохион байгуулж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл” уулзалтыг 6 сар тутам зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. “Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл” сэдэвт гурав дахь уулзалтыг ХЭҮК-оос 12 дугаар сарын 14-нд зохион байгууллаа.

УРИАЛГА

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2011оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2010-2011оны улсын хэлэлцээрийн 3 дугаар бүлгийн 3.1-дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шийдвэрийг Засгийн газар биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр хугацаагүй ажил хаялт зохион байгуулж байна.

Олон Улсын Хүний эрхийн өдөр

1950 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей "Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал"-ыг баталсан өдрийг тохиолдуулан энэ өдрийг "Олон Улсын хүний эрхийн өдөр" болгон зарлажээ.

Гар зургийн уралдааны дүн гарлаа

Олон Улсын Хүний Эрхийн Өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран 8-12 насны хүүхдүүдийн дунд зарласан “Хүүхдийн эрх, миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд 1085 хүүхэд оролцож, нийт 1127 бүтээл ирүүллээ.

“Парламентын мэтгэлцээн” тэмцээний шилдгүүд тодорлоо

Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачлагаар Нээлттэй Нийгэм Форумтай хамтран парламентын мэтгэлцээнийг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зарласан билээ.

Оюутан залуусын дунд "Парламентын мэтгэлцээн" тэмцээн зохион байгууллаа. 2011.12.06.

Олон Улсын Хүний эрхийн өдрийг Монгол Улсад тэмдэглэнэ

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэх болсоор өдгөө 63 дахь жилтэйгээ золгож байна.
Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад