Олон Улсын Хүний Эрхийн Өдрийг угтан хэвлэлийн бага хурал хийлээ. 2011.12.05.

Улсын Бүртгэлийн газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулна

2011 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Иргэний бүртгэл ба Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөлтэй хамтран зохион байгууллаа.

"Иргэний бүртгэл ба Хүний эрх" уулзалт хэлэлцүүлгийг ХЭҮК УБЕГ, НҮБХХ-тэй хамтран зохион байгууллаа. 2011.11.22

“Иргэний бүртгэл ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөлтэй хамтран “Иргэний бүртгэл ба Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг 2011 оны арваннэгдүгээр сарын 22-нд зохион байгуулна.

Хүний Эрхийн Үндэсний Байгууллагууд, хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудын IV чуулганд оролцоод ирлээ

Хүний эрхийн үндэсний байгууллагууд, хүний эрхийг хамгаалах  төрийн бус байгууллагуудын ИССЫК-КУЛИЙН  IV чуулган 2011 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдлаа. Чуулганд Иран, Казахстан, Киргизстан, Монгол, Оман, ОХУ, Тажикистан, Украин улсын омбудсман, хүний эрхийн үндэсний байгууллагуудын дарга, төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

ОЮУТАН ЗАЛУУС ТА БҮХНИЙГ “ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ТЭМЦЭЭНИЙ БОЛЗОЛ

Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачлагаар Нээлттэй нийгэм форумтай хамтран парламентын мэтгэлцээнийг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зарлаж байна.

 

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны холбогдох ажилтнууд 2011 оны 10 дугаар сарын 27-нд Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хүнд өвчнөөр өвдөж, эдгэрэх боломжгүй болсон хүмүүсийн өвдөлт, өвчнөөс үүдэлтэй бусад зовлон, шаналлыг амирлуулахад хөнгөвчлөх эмчилгээ чухал ач холбогдолтой.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Төв аймгийн Цагдан хорих байранд шалгалт хийв. 2011.10.27

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Төв аймагт ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдоржоор ахлуулсан ХЭҮК-ын ажлын хэсэг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Цагдан хорих байранд үзлэг, хяналт шалгалт хийгээд ирлээ. Уг шалгалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай 2011 онд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан юм.

“ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ИЙН УРАЛДААН

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Канадын Элчин Сайдын Яамтай хамтран Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2011 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  “Хүний эрхийн асуудлаарх телевизийн шилдэг бүтээл”-ийн уралдааныг үндэсний болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг телевизүүдийн нийт уран бүтээлчдийн дунд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлаж байна.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй