Хүний эрхийн Үндэсний Комисс Хилийн цэргийн 0131 дүгээр ангид ажиллалаа. 2011.10.21-23. Өмнөговь аймаг.

Хүний эрхийн Үндэсний Комисс Зэвсэгт Хүчний 0167 дугаар ангид ажиллалаа. 2011.09.22-23. Өмнөговь. Даланзадгад

Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр

Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 10-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг.

 

“Уул уурхай ба хүний эрх” сэдэвт уулзалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комисс 2011 оны 9 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй Энержи ресурс ХХК, төрийн өмчит Эрдэнэс-Таван толгой ХК, Таван толгой ХК, Оюутолгой ХХК-д  ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт болон тухайн орон нутгийн иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

Төрөлжсөн асрамжийн газар бий болгох асуудлаар санал солилцов

 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар хүний эрхийн анхаарал татсан зарим асуудлын талаар санал солилцлоо.

“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Дундговь аймагт зохион байгууллаа

 Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

Олон улсын ахмадын өдөр

1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд ахмадуудад учирч буй хүндрэл бэрхшээл болон тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Комисс Ази Номхон далайн орнуудын Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын гишүүн

 2001 оны 9 дүгээр сард Шри Ланка улсад болсон Ази Номхон Далайн орнуудын Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы VI хуралдаанаар "Хүний эрхийн үндэсний байгууллагуудын статусын тухай" Парисын зарчмууд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, бүрэн эрхэд нийцэж байгааг хүлээн зөвшөөрч гишүүнээр элсүүлсэн.  

Хүний эрхийн нээлттэй өдөр Өмнөговь аймагт

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд  ажиллаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс Өмнөговь аймагт

Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд зохион байгуулна. Уг арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх" төсөл болон тус аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохиох юм.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад