Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Цэргийн ангиудад шалгалт хийв

Цэргийн ангиудад шалгалт хийв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай Хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2012 оны 3 дугаар сарын 13-14-ны өдөр, 2012 оны 3 дугаар сарын 15-16-нд  013 дугаар ангид тус тус хяналт шалгалт хийлээ.

Энэхүү шалгалт нь зэвсэгт хүчний анги, нэгтгэлд алба хааж буй хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмүүдэд заасан нийтлэг эрх, үүргийн хэрэгжилт, ахуй нөхцөлтэй нь танилцаж, хууль тогтоомжид заасан эрх, эрх чөлөөг нь баталгаатай хангуулах, дүрмийн бус зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Хяналт шалгалтын хүрээнд дээрх ангиудад цэргийн алба хаагчид болон ажиллагсдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, зохистой хоол хүнсээр хангагдах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх, өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх зэрэг эрхүүдийн хэрэгжилт болон хөдөлмөр эрхлэлтийн байдлыг шалгалаа. Шалгалтын дүнг нэгтгэн  Комиссоор хэлэлцүүлж, нөхцөл байдалд үндэслэн гаргасан санал зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх юм.


Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй