Нүүр » Мэдээ мэдээлэл » Хэвлэлийн мэдээ » Хүний эрхийн Үндэсний Комисс 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа

Хүний эрхийн Үндэсний Комисс 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа

Улаанбаатар – 38,                                                               Утас: 262902

Тусгаар тогтнолын талбай                                                    Цахим шуудан: info@mn-nhrc.org

Засгийн газрын XI байр, 509 тоот                                          Цахим хаяг:    www.mn-nhrc.org 

                                                                                                                

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Хүний эрхийн Үндэсний Комисс 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа   

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж  “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр   буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 10-нд өргөн барилаа. Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Х.Мөнхзул нар оролцсон юм. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд  “Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасны дагуу Комисс нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргадаг билээ. 

Хүний эрхийн Үндэсний Комисс  энэ удаад шийдвэр гаргуулахаар дараах 6 зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүллээ. Үүнд:

  1. Цагдан хорих болон хорих байрны стандартыг баталж улсын хэмжээнд мөрдүүлэх;

  2. Ялтнаар аль болох хөдөлмөр эрхлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагын үүднээс гяндангаас бусад хорих ангиудад ажлын байр бий болгох асуудлыг судалж, дэс дараатай шийдвэрлэх;  

  3. Хөдөлмөрийн хамт олон үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалуулах, үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчдийн эрх ашгийг тууштай хамгаалдаг байх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, олон улсын нийтлэг жишигт нийцүүлсэн байдлаар Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг шинэчлэн батлах;  

  4. Хүний эрхийн Үндэсний Комисс, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар, Гадаадын Иргэн, Харьяатын Асуудал Эрхлэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Газар, Авто Замын Газрын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад томилон ажиллуулж, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулах;  

  5. Хорт хавдар болон бусад өвчний улмаас хөнгөвчлөх тусламж үйлчилгээ зайлшгүй байгаа өвчтөнд уг үйлчилгээг үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас эсхүл төсвөөс зардлыг нь санхүүжүүлдэг эрх зүйн орчинг бий болгох;  

  6. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх.

 Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референтээс авч болно.

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас: 262902)

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй