Энхийг сахиулагчид сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь хүний эрхийн зөрчил

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9 дүгээр заалтыг зөрчиж, цэргийн албан хаагчдын сонгох эрхийг эдлэх боломжийг хүндэтгэн үзээгүй, эрхийг нь зөрчиж байгаа талаар   Зэвсэгт хүчний Жанжин Штабаас Хүний эрхийн Үндэсний Комисст хандсан билээ.

 

“Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгуулна

Улаанбаатар – 38,                                                                   Утас: 262902

Тусгаар тогтнолын талбай                                                        Факс: 976-51-262786

Засгийн газрын XI байр, 509 тоот                                             Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                                              Цахим хаяг: www.mn-nhrc.org                                                                                                  

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

                                                                                                                                       

“Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгуулна

Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдэвт сургалтыг цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулан 2012 оны 06 дугаар сарын 7, 8-нд зохион байгуулахаар боллоо.  Хоёр өдрийн сургалтад Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн болон аймгуудын цагдаагийн газар, хэлтсийн дэд дарга, хэрэг бүртгэх тасгийн дарга, хэв журмын тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч нийт 100 гаруй хүн оролцоно.

Энэхүү сургалт нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед Цагдаагийн байгууллага нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлэхдээ хүний эрхийг хүндэтгэн хангаж ажиллах талаар цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд хоёр байгууллагын хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг.

“Нийгмийн хэв журам ба хүний эрх” сургалт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр үндэсний хэмжээнд  зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд хүний эрх, хууль зүй, цагдаагийн эрх зүйгээр мэргэшсэн, туршлагатай эрдэмтэн, докторууд хичээлийг заана.

Хүний эрхийн ерөнхий ойлголт, эрүү шүүлт, нийгмийн хэв журам, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд сургалтад хамрагдсан эдгээр албан тушаалтнууд нь тухайн харьяа газар, хэлтсийн албан хаагч нарт сургалт зохион байгуулах чадвар эзэмшиж, нийгмийн хэв журам сахиулах ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, мэдрэмжтэйгээр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахад суралцах юм.

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын Хэвлэл мэдээлэл хариуцсан референт З.Бадмаарагаас авч болно. 

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас: 51-262902)

 

“Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгуулна

Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдэвт сургалтыг цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулан 2012 оны 06 дугаар сарын 7, 8-нд зохион байгуулахаар боллоо.  Хоёр өдрийн сургалтад Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн болон аймгуудын цагдаагийн газар, хэлтсийн дэд дарга, хэрэг бүртгэх тасгийн дарга, хэв журмын тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч нийт 100 гаруй хүн оролцоно.


Хүний эрхийн цуврал илтгэл №3

 

Хүний эрхийн цуврал илтгэл №2

Хүний эрхийн цуврал илтгэл №01

"Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн Хууль" сэдэвт илтгэл хэлэлцүүлэгт урьж байна

Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулж байгаа хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийн гурав дахь удаагийнх явагдах гэж байна.

Энэ удаагийн илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадорж Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн Хууль” сэдвээр 2012 оны 5 дугаар сарын 23-ны Лхагва гаригийн 16 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд уншина.

Хөтөлбөр

16:00 – 16:10    Нээлт                                                                                              

16:10 – 16:15    Илтгэгчийн танилцуулга /ННФ-ын менежер П.Бадамрагчаа/

16:15 – 17:00    “Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн Хууль илтгэл

/Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадорж/

17:00 – 17:20    Асуулт хариулт

17:20 – 17:40    Хэлэлцүүлэг

17:40 – 17:50    Хаалт

Холбоо барих утас 262902,  313207

 

Цагдаагийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийн сургалт явууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн боловсрол олгох зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд чиглэсэн олон төрлийн сургалт явуулдаг билээ.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 11 дэх илтгэл “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэсэн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны №17-д  нийтлэгдлээ. Манай илтгэлийг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлээс бүрэн эхээр нь уншихаас гадна ХЭҮК-оос тусгайлан хэвлүүлсэн хэвлэмэл хувилбарыг сонирхсон хувь хүн, албан байгууллага авах боломжтой юм.


Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын сонгох эрхийг эдлүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ

2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс сонгууль өгөх насны бүх хүмүүст сонгох эрхээ эдлэх боломж нөхцлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад