Гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг бий болгоё

 

Эрүү Шүүлтийн Эсрэг Нэмэлт Протоколд нэгдэн орцгооё

Хүн бүрт хүртээмжтэй орчинг бүрдүүлье

Хүний эрх гэж юу вэ?

Зодож биш зааж сургая


Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг сайшаав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2012 оны 07 дугаар сарын 06-нд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын шадар комиссар, хатагтай Кюнг-ва Каныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ХЭДКГ-ын Монгол Улсыг хариуцсан ажилтан Кристиан Чунг, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин зохицуулагч Сезин Синанглоу, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын хөтөлбөрийн ажилтан Ц.Даваадулам нар оролцлоо.  

“Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалт зохион байгуулна

Хүний эрхийн Үндэсний Комисс иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалтыг 6 сар тутам зохион байгуулсаар хоёр дахь жилтэйгээ золгож байна.

“Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт дөрөв дэх уулзалтыг ХЭҮК-оос 2012 оны 06 дугаар сарын 22-нд зохион байгууллаа.

Сүм хийдийн багш, ажилтнуудад хүний эрхийн сургалт явуулж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссоос сүм, хийдүүдийн удирдах ажилтнуудад зориулсан “Хүүхдийн эрх-бидний үүрэг хариуцлага” сэдэвт сургалтыг 2012 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Багануур дүүрэг дэх 0427 дугаар хорих ангид шалгалт хийв

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр  ахлуулсан ХЭҮК-ын баг 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ШШГЕГ-ын харьяа 0427 дугаар хорих ангид шалгалт хийлээ.


 

Энхийг сахиулагчид сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь хүний эрхийн зөрчил

Улаанбаатар – 38,                                                  Утас: 51-262902

Тусгаар тогтнолын талбай                                       Факс: 976-51-262786

Засгийн газрын XI байр, 509 тоот                            Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                             Цахим хаяг: www.mn-nhrc.org

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

                                                                                                                                        2012.06.08

Энхийг сахиулагчид сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь хүний эрхийн зөрчил

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9 дүгээр заалтыг зөрчиж, цэргийн албан хаагчдын сонгох эрхийг эдлэх боломжийг хүндэтгэн үзээгүй, эрхийг нь зөрчиж байгаа талаар   Зэвсэгт хүчний Жанжин Штабаас Хүний эрхийн Үндэсний Комисст хандсан билээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энхийг дэмжих ажиллагаанд оролцох 317 цэргийн алба хаагч 2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтад оролцон урьдчилсан байдлаар саналаа өгөх боломжгүйг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдсэн нь ийнхүү ХЭҮК-т хандахад хүргэсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд “Сонгууль зарласан, сонгуульд оролцох нам, мөн нэр дэвшигчид тодорхой болсон байхад эдгээр албан хаагчид сонгох эрхээ эдлэх бүрэн боломжтой. Гэвч ямар ч шалтгаантай байсан саналаа урьдчилж өгөхийг хуулиар хаасан байгаа тул энэ удаа эдгээр иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх боломжгүй болсонд харамсаж байгаагаа илэрхийлье. Цаашид ийм төрлийн зөрчлийг  арилгах эрх зүйн зохицуулалт бий болгох талаар Хүний эрхийн Үндэсний комисс  өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно” гэсэн албан ёсны хариуг Зэвсэгт Хүчний Жанжин Штабт хүргүүллээ. 

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын Хэвлэл мэдээлэл хариуцсан референтээс авч болно.

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас: 51-262902)

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй