Нүүр » Мэдээ мэдээлэл » Дүрс бичлэг » Хүний эрхийн цуврал илтгэл №2

Хүний эрхийн цуврал илтгэл №2

 

ХҮНИЙ ЭРХИЙН ЦУВРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №02

2012 оны 4 дүгээр сарын 25

ХӨТӨЛБӨР

15:00 – 15:10     Нээлт

                         Ж.Дашдорж, ХЭҮК-ын гишүүн

15:10 – 15:15     Илтгэгчийн танилцуулга

                         ННФ-ын менежер П.Бадамрагчаа

15:15 – 16:00     “Эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь” илтгэл Минди Жейн Роүзман

 Харвардын Их Сургуулийн багш, Хүний эрхийн академик хөтөлбөрийн захирал

16:00 – 16:20     Асуулт хариулт

16:20 – 16:40     Хэлэлцүүлэг

16:40 – 16:50     Хаалт

Холбоо барих утас 262902, 313207


Илтгэгч: АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийн багш Минди Жейн Роүзман

Хадагтай Минди Жейн Роүзман нь Харвардын Их сургуулийн Хуулийн сургуулийн багш бөгөөд Хүний эрхийн академик хөтөлбөрийн Захирлаар ажилладаг. Хүний эрхийн хөтөлбөрт ажиллаж эхлэхээс өмнө тэрээр  Харвардын их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн Олон улсын эрүүл мэнд, хүн ам зүйн тэнхимийн багш, зааварлагч, Олон улсын Эрүүл мэнд, Хүний эрхийн хөтөлбөр болон Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн Франсуа Хавиер Банудын Эрүүл мэнд, Хүний эрхийн төвд  ахлах судлаачаар ажиллаж байв.

Харвардад багшлахаас өмнө хадагтай Роүзман Нью-Йоркийн Нөхөн үржихүйн эрхийн төвд Зүүн болон Төв Европын хөтөлбөрийг хариуцсан хуульчаар ажиллаж байсан туршлагатай.

1986 онд Баруун Хойд их сургуулийн Хуулийн сургуулийг дүүргэснийхээ дараа Илинойс мужийн дүүргийн шүүхэд Жон Ф.Грэди шүүгчийн туслах хийж байсан. Мөн тэрээр Колумбын их сургуульд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр Орчин үеийн Европын Түүхийн докторын зэрэг хамгаалжээ.

Түүний судлагаа шинжилгээний бүтээлээс дурдвал Лора Рейхэнбахтай хамтран “Нөхөн Үржихүйн эрүүл мэнд ба Хүний эрх: Цаашдын хандлага”, Райян Гүүдмантай хамтран “Б байцаалт, хүчээр хооллох үйл явцад эрүүл мэндийн ажилтнуудын гүйцэтгэх үүрэг” , “Дэлхийн эмэгтэйчүүд: Тэдний нөхөн үржихүйн амьдралд нөлөөлж буй хууль эрх зүйн бодлого”, Дебора Гесенсуэйтэй хамтран “Үгээр хэлэхийн аргагүй: Америкийн нийтээр хорих төвүүдийн дүр төрх” гэсэн бүтээлүүдийг нэрлэж болно.

Минди Роүзман сүүлийн үед олон улсын хэм хэмжээ ба тэдгээрийн бэлгийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл болон шүүхээр нэхэмжлэх арга замаар эрүүл мэндийн эрхийг хамгаалах нь хэр үр дүнтэй талаар судалгаа шинжилгээ хийж байгаа болно.

 

 

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад