Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 11 дэх илтгэл “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдлээ

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 11 дэх илтгэл “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэсэн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны №17-д  нийтлэгдлээ. Манай илтгэлийг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлээс бүрэн эхээр нь уншихаас гадна ХЭҮК-оос тусгайлан хэвлүүлсэн хэвлэмэл хувилбарыг сонирхсон хувь хүн, албан байгууллага авах боломжтой юм.

УИХ-д өргөн барьсан энэ удаагийн илтгэлдээ Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Комисс  дараах 6 зөвлөмжийг тусгаад байгаа билээ. Үүнд:

  • Цагдан хорих болон хорих байрны стандартыг баталж улсын хэмжээнд мөрдүүлэх;

  • Ялтнаар аль болох хөдөлмөр эрхлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагын үүднээс гяндангаас бусад хорих ангиудад ажлын байр бий болгох асуудлыг судалж, дэс дараатай шийдвэрлэх;

  • Хөдөлмөрийн хамт олон үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалуулах, үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчдийн эрх ашгийг тууштай хамгаалдаг байх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, олон улсын нийтлэг жишигт нийцүүлсэн байдлаар Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг шинэчлэн батлах;

  • Хүний эрхийн Үндэсний Комисс, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар, Гадаадын Иргэн, Харьяатын Асуудал Эрхлэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Газар, Авто Замын Газрын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад томилон ажиллуулж, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулах;

  • Хорт хавдар болон бусад өвчний улмаас хөнгөвчлөх тусламж үйлчилгээ зайлшгүй байгаа өвчтөнд уг үйлчилгээг үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас эсхүл төсвөөс зардлыг нь санхүүжүүлдэг эрх зүйн орчинг бий болгох;

  • Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад