Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Цагдаагийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийн сургалт явууллаа

Цагдаагийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийн сургалт явууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн боловсрол олгох зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд чиглэсэн олон төрлийн сургалт явуулдаг билээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Цагдаагийн Ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийн  хүрээнд 2012 онд нийт 4 удаа сургалт явуулахаар төлөвлөөд байна. Эхний сургалтыг 2012 оны 05 дугаар сарын 2-нд хэв журмын ахлах байцаагч нарт зориулан зохион байгуулж явууллаа.

Цагдаагийн алба хаагчид болох хэв журмын ахлах байцаагчдад цагдаагийн алба хаагч тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үед хүний эрхийг хангах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангахад анхаарах асуудлууд, гамшиг ослын үед хүний эрхийг хангах талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн мэдрэмжтэй хандах хандлагыг төлөвшүүлэх, байгууллагын хүний эрхэд суурилсан хандлагыг дээшлүүлэх зорилготой уг сургалтад нийт 25 цагдаагийн хэв журмын ахлах байцаагчид хамрагдсан юм.  

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй