ХЭҮК-ын 2010 оны эхний хагас жилд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2009 онд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2008 онд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2007 онд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2006 онд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2005 онд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2010 оны эхний хагас жилд зохион байгуулагдсан сургалтууд
Хүний эрхийн боловсрол, сургалт, сурталчилгааны багаас 2010 оны эхний хагас жилд төлөвлөгөөнд тусгагдсан дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны хүрээнд:
Комисс нь иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллага, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд нөлөөлөх зорилгоор сургалтыг дангаар буюу бусад байгууллагуудтай хамтран 9 сэдвийн хүрээнд 89 цагийн 33 удаагийн хүний эрхийн сургалтыг 1310 оролцогчтой зохион явуулснаас:
Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад чиглэсэн хүний эрхийн сургалтын хүрээнд:
Яам, агентлагийн ХЭХҮХ-ийн орон нутгийн албан хаагч, нарийн бичгийн дарга нар, аймгийн шүүх, прокурор, цагдаа, дүүргийн хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, цагдаа, хэв журмын байцаагчдад “Хүний эрхийн ерөнхий ойлголт”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх”, “Төрийн албан хаагч хүний эрхийг хангах нь”, “ХДХВ/ДОХ ба хүний эрх”, “Хүний эрх ба эрүү шүүлт”, “Олон нийтийн эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах нь” сэдэвт 12 удаагийн 35,5 цагийн 266 оролцогчтой сургалтыг зохион байгуулсан.
Албан боловсролын хүрээнд:
Их дээд сургуулиудын оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, нийгмийн ажилтан, багш нарт “Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим”, “Хүний эрхийг хангах механизм”, “Эрхэд суурилсан боловсрол”, “Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалтыг зогсооё”, “Хүний эрх ба эрүү шүүлт”, “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, “Хүний эрхийн харилцаа” сэдэвт 13 удаагийн 41 цагийн 742 оролцогчтой сургалтыг зохион байгуулсан.
Бусад хүний эрхийн сургалтын хүрээнд:
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдад “Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим”, “Хүний эрхийг хангах механизм”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх”, “ХДХВ/ДОХ ба хүний эрх”, “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, “Хууль эрх зүй” сэдэвт 18 удаагийн 35 цагийн 691 оролцогчтой сургалтыг зохион байгуулсан.
Хэвлэх хувилбар
Танилдаа илгээх
PDF хувилбар- 4145 удаа уншсан
- English