Мэдээ, мэдээлэл

TВ нэвтрүүлэг үзээрэй

       Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Айфо Италийн засгийн газрын байгууллага, Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 2009 онд хэвлэгдсэн “Зөв харилцааны цагаан толгой”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц” хялбаршуулсан хувилбарыг дүрс бичлэгт буулган, нэвтрүүлэг бэлтгэлээ.

        Та бүхэн энэхүү нэвтрүүлгийг 2010 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрийн 17:00-18:00 цагийн хооронд ТВ 8 телевизээр хүлээн авч үзээрэй. 

 

Өмгөөлөгчид хүний эрхийн сургалтанд оролцлоо

         Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 7 дугаар сарын 08 ны өдөр  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалтыг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвтэй хамтран зохион байгууллаа

         Сургалтаар  “Хүний эрхийн ерөнхий ойлголт, зарчим”, “Хүний эрхэд суурилсан хандлага” “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, анхаарах асуудал” , “Гэр бүлийн хүчирхийлэл түүний шийдвэрлэлт” сэдвийн хүрээнд сургалтад оролцсон өмгөөлөгчидтэй харилцан санал бодлоо солилцох хэлбэрээр явагдав. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хохирогчдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг шуурхай авахад чиглэсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хуульчдад сурталчлан таниулах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хандах хандлагыг өөрчлөхөд чиглэсэн сургалтыг хуульчдад ялангуяа шүүгчдын дунд зохион явуулах нь зүйтэйг өмгөөлөгчид онцлон тэмдэглэлээ

 

Брайль үсгээр гарын авлага хэвлэгдлээ

      Харааны бэрхшээлтэй иргэд зориулан брайль үсгээр хэвлэсэн хууль тогтоомж байдаггүйгээс эдгээр хүмүүс аливаа төрлийн гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдах, гэрчийн мэдүүлэг өгөхөд хүндрэл бэрхшээл байнга үүсэж байдаг билээ.

      Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Айфо Италийн засгийн газрын байгууллага, Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох хэсгийг түүвэрлэн авч харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хэвлүүлэн гаргалаа.

       Энэхүү гарын авлагыг гаргахад Улсын Мөрдөн Байцаах газар хамтран ажилласан бөгөөд аймаг, нийслэлийн Мөрдөн Байцаах хэлтсүүдэд тараах юм.

 

Хэв журмын цагдаа нар сургалтанд хамрагдлаа

   Комиссоос 2010 оны 6 сарын 16-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн Газартай хамтран дүүргүүдийн хэв журмын байцаагч нарт “Олон нийтийн эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

    Сургалтаар “Олон нийтийн эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах асуудал”, “Иргэний болон улс төрийн эрх”, “Хүний эрхэд суурилсан хандлага” зэрэг сэдвээр танилцуулга хийхийн хамт тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэх, хүний эрхийн мэдлэг түгээхийн ач холбогдлын талаар харилцан ярилцсан байна.

Судалгааны тайланг танилцуулах уулзалт- ярилцлага боллоо

    Өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын АЙПЕК төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Үндэстний цөөнхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал” судалгааны тайланг танилцуулах уулзалт- ярилцлага Засгийн газрын XI дүгээр байрны Дугуй танхимд боллоо.  

Уулзалт ярилцлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж нээж, “Цаатан хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал”-судалгааны танилцуулгыг комиссын гишүүн П.Оюунчимэг, “Казах болон Тува хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийн байдал” судалгааны тайлангийн танилцуулгыг комиссын ахлах референт Ц.Адъяахишиг танилцуулсан байна.

Цагдаагийн албан хаагчид хүний эрхийн сургалтад хамрагдлаа.

       Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёл төлөвшүүлэхэд нөлөөлөх зорилгын хүрээнд 2010 оны 5 сарын 27-ны өдөр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрийн эрүүлжүүлэх байрны албан хаагч нарт “Хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

     Сургалтаар “Хүний эрхийн ерөнхий ойлголт”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Хүний эрхэд суурилсан хандлага” зэрэг сэдвээр танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулан, өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар санал бодлыг солилцсон байна.

Багахангай, Налайх дүүрэгт сургалт зохион байгуулав.

    Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 2009-2010 онд Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын сургуулиудад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа билээ.

    2010 оны 5 сарын 25-ны өдөр Нийслэлийн Багахангай дүүрэгт, дүүрэгт 5 сарын 26-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран, тус дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд, эрх зүйн хичээл заадаг багш нарт “Эрхэд суурилсан боловсрол” сэдэвт сургалт болон хороодын засаг дарга, зохион байгуулагч нарт “Хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс уулзаж ярилцлаа

            Өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Европын холбоо, Италийн Засгийн газрын бус АИФО байгууллагын санхүүгийн дэмлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшэлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдээллийг олон нийтэд түгээх нь” төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт уулзалт- ярилцлагыг зохион байгуулав.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам” уулзалт- ярилцлага болно

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Европын холбоо, Италийн Засгийн газрын бус АИФО байгууллагын санхүүгийн дэмлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшэлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдээллийг олон нийтэд түгээх нь” төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт уулзалт- ярилцлагыг 5 дугаар сарын 12-ны өдөр 10 цагаас Засгийн газрын XI дүгээр байранд зохион байгуулна.  
 

Найруулагчдын дунд уралдаанд зарлалаа.

      Италийн АИФО төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдээллийг олон нийтэд түгээх нь” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар олон нийтэд эерэг хандлага төлөвшүүлэхэд мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний Комисс, Оюуны дархлаа төрийн бус байгууллагатай хамтран телевиз, студийн найруулагч нарт зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх” сургалтыг 2010 оны 5 дугаар сарын 1-ны өдөр  Хүрэл тогоот амралтын газар зохион байгууллаа.
      Сургалтад МҮОНРТ, ТВ5, Боловсрол суваг телевиз, Намуун Зэт, Преспектив, Тулга 5 студи зэрэг 13 байгууллагын 15 найруулагч хамрагдсан бөгөөд сургалтын хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар олон улсын стандартуудыг ХЭҮК-ын ахлах референт Б.Батцэцэг, Алагчлал хүний эрхийн зөрчил болох талаар ХЭҮК-ын референт Б.Болорсайхан, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэхдээ хэрхэн хүний нэр төрийг хүндэтгэх талаар Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар нар хичээл заалаа.
       Хүний эрхийн Үндэсний Комиссоос сургалтад оролцогчдын дунд  “Алагчлалгүй амьдрал” богино хэмжээний реклам хийх уралдааныг зарлалаа. 

Syndicate content