ЛГБТ

ХЭРЭГЦЭЭТЭЙ ХОЛБООСУУД

ЛГБТ хүмүүст чиглэсэн зарим үндэсний байгууллагуудын вебсайт:

www.lgbtcentre.mn
www.gay.mn

      Олон нийтийн санаачлагаар 2003 онд “Залуус Эрүүл Мэнд” ТББ байгуулагдан, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд албан ёсоор бүртгүүлсэн.
      “Залуус Эрүүл Мэнд” ТББ-ын эрхэм зорилго нь Гей эрчүүдийн оролцоог дэмжих замаар БЭМ-ийн боловсрол олгох, өөрсдийгөө болон найз нөхдөө БЗДХ/ХДХВ/ДОХ-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх таатай орчныг бүрдүүлэхэд нь хувь нэмрээ оруулахад оршино.

ЛГБТ ХҮМҮҮСИЙГ БАЙГАА БАЙДЛААР НЬ ХҮЛЭЭН АВЪЯ.

ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТООСОО САЛЪЯ.

Манай дэлхий дээр амьдарч байгаа хүн бүр төрөхөөсөө өөрийн онцлог байдлаараа дахин давтагдашгүй. Бид угсаа гарал, арьс үндэс, шашин шүтлэг, хэл, соёл, хүйс, нийгмийн байдал, улс төрийн үзэл бодол, áýëãèéí ÷èã áàðèìæàà зэрэг олон зүйлээрээ ялгаатай.

Хүмүүс өөр хоорондоо бие махбодь, сэтгэл, бэлгийн дур хүсэл, зан үйл, хайр дурлалаар татагдахыг бэлгийн чиг баримжаа (sexual orientation/ сексуальная ориентация) гэж тодорхойлдог. 

ЖОГЖАКАРТЫН ЗАРЧМУУД

 Олон улсын хүний эрхийн эрх зүй, бэлгийн чиг баримжаа болон хүйсийн байдлын асуудалд мэргэшсэн олон улсын шинжээчид дараах зарчмуудыг батлав;

Удиртгал

Хүн бүр төрөхөөс эрх чөлөө, нэр төрийн хувьд ижил тэгш, чөлөөтэй байдаг бөгөөд хүний эрхээ хэл, үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс болон нийгмийн гарал, өмч хөрөнгө, төрлөх болон бусад байдлаар алагчлалгүйгээр эдлэх ёстойг санан; 

Дэлхийн бүс болгонд хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжаа эсвэл хүйсийн байдлаасаа шалтгаалан хүчирхийлэл, дарамт хавьчлага, алгачлал, гадуурхалт, шоглон тохуурхалт, дорд үзэх байдалд өртөж тэдгээр үйлдлүүд нь хүйс, арьс өнгө, үндэс угсаа, нас, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, санхүүгийн бололцоо зэрэгт суурилсан алагчлалаас бүрдэж, хүчирхийлэл, дарамт хавьчлага, алгачлал, гадуурхалт, шоглон тохуурхалт, дорд үзэх байдал нь түүнд өртөж буй хүмүүсийн нэр төр, халдашгүй байдлыг дордуулж, өөрийн нийгэмдээ харьяалагдах, өөртөө итгэх итгэлийг сулруулж, хувь хүний байдлыг нухчин дарах, айдастай, нуугдмал байдлаар амьдрахад хүргэж болзошгүй байгаад түгшин;

Syndicate content