ХЭҮК-оос зохион байгуулагдсан сурталчилгаанууд
- ХЭҮК-оос хэвлэн гаргасан ном, судалгаа, гарын авлага, танилцуулгын жагсаалт
- Өөрийн сургуулийн хүний эрхийн температурыг тодорхойлцгооё (Асуулга)
- 2010 оны эхний хагас жилд зохион байгуулсан сурталчилгааны ажлууд
- “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ, Японы Хүүхдийн ивээх сангийн “Хүүхэд хамгаалал” клубын гишүүнтэй хамтран хүүхдийн гомдол гаргах эрхийн чиглэлээр хүүхдэд зориулсан гарын авлагыг боловсруулан 3000 хувь хэвлэн гаргасан.
Комиссын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой 41 мэдээг монгол, англи хэлээр, Монгол улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын 2009 оны илтгэл, “Хүний эрх” сэтгүүлийн 2010/01 дугаар, Казах Тува хүүхдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг илтгэл, судалгааны материалууд, үйл ажиллагааны фото зургийн альбом бусад үндсэн мэдээлэлүүдийг цаг тухайд шинэчлэн оруулсан, “Тогтмол түгээмэл хяналт” дэд цэс шинээр үүсгэн мэдээ мэдээлэл бэлтгэн оруулах ажлуудыг хийгдсэн.
“Хүний эрх” сэтгүүлийг 2010 оны 1, 2 дугаар улирлын дугааруудыг бэлтгэн гаргаж тус бүр 300 хувь хэвлүүлэн холбогдох байгууллага, их дээд сургуулиудад тараасан.
Комиссын сурталчилгааны 1, 2 дугаар улирлын мэдээллийн хуудсыг бэлтгэн гаргаж тус бүр 250 хувь хэвлүүлэн холбогдох байгууллагадад тараасан.
Комиссын сурталчилгааны самбарт 10 мэдээлэл бэлтгэн гадаад болон дотоод хүний эрхийн байгууллагын үйл ажиллагаа, олон улсын түвшинд хүний эрхийн асуудлаар зохион явагдаж буй арга хэмжээ, үйл явдал, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтэц, тогтолцоо зэрэг мэдээллээр тогтмол шинэчилж, баяжуулсан.
Комиссоос зохион байгуулсан хяналт шалгалт, судалгааны үр дүн, сургалт сурталчилгааны үйл ажиллагааны талаарх хэвлэлийн мэдээ, мэдээллийг өдөр тутмын сонин хэвлэл, радио телевизүүдэд тухай бүр нь хүргүүлэх. Мэдээллээр хангах ажлуудыг тухай бүр нь зохион байгуулж Комиссын ажилтнууд 12 удаа хүний эрхийн асуудлаар 3 радио, 8 телевиз, 3 сонинд ярилцлага өгсөн байна. Комиссоос зохион байгуулсан үйл ажиллагааны талаар 16 хэвлэлийн мэдээг бэлтгэж хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлсэн.
Италийн засгийн газрын бус АЙФО олон улсын байгууллага, Европын холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг олон нийтэд түгээх нь” төслийн хүрээнд телевизийн найруулагч нарын дунд ТВ богино хэмжээний реклам хийх уралдаан зарласан бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс “Ардир медиа” студийн “Алагчлалгүй амьдрал” сэдэвт бүтээл шалгарч С1, ТМ, NTV телевизүүдээр 14 хоногийн турш нэвтрүүлсэн.
2009 оны эхний хагас жилд зохион байгуулсан сурталчилгааны ажлууд
- Олон нийтэд чиглэсэн сурталчилгааны талаар:
• Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг тогтмол хүргэх
• Комиссын цахим хуудсын мэдээллийг тогтмол шинэчлэх (www.mn-nhrc.org)
• Мэдээллийн хуудсыг улирал тутам боловсруулан гаргах
• “Хүний эрх” сэтгүүлийг хэвлэн гаргах
• Хүний эрхийн тодорхой асуудлаар эвхмэл хуудас, ном, товхимол гаргах
• Олон нийтийн идэвхи, тодорхой оролцоонд тулгуурласан арга хэмжээг явуулах (гэрэл зургийн үзэсгэлэн, олон нийтийн лекц, нээлттэй өдөрлөг г.м.)
• Мэдээлэл лавлагааны төвийг нээлттэй ажиллуулах
• Сургалтын төвийг нээлттэй ажиллуулах зэрэг үйл ажиллагаагаар сурталчилгааны ажлуудыг зохион байгууллалаа.Комиссын үйл ажиллагааны талаар 42 хэвлэлийн мэдээг бэлтгэн хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэж, өдөр тутмын 12 сонин, 15 телевиз, 7 FM радиогоор тогтмол мэдээллэн ажиллалаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад хэвлэлийн мэдээг тогтмол хүргэх ажлыг шинээр санаачилсны үр дүнд Өвөрхангай, Булган, Баянхонгор, Хэнтий аймгийн телевиз радиогоор Комиссын үйл ажиллагааг сурталчлав.
Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан “Хүүхэд бидний ирээдүй” 14 минутын телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон улсын хүний эрхийн өдрөөр 5 телевизээр цацуулав. Хүүхэд, багачуудад зориулсан “Хүний эрхийн тухай ойлголт” нэртэй 8 минутын хүүхэлдэйн киног “Тааварчин гурав” монгол ардын үлгэрийн зохиолоор сэдэвлэн бүтээлээ.
Комиссын сурталчилгааны 2 төрлийн баннер, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, “Хүний эрх” улирал тутмын сэтгүүл, Комиссын улирал тутмын мэдээллийн хуудас, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхээр 2 төрлийн ном, 7 төрлийн эвхмэл хуудсыг шинэчлэн боловсруулан хэвлүүлэв. Түүнчлэн, хүн худалдаалах гэмт хэргийн тухай 30 минутын баримтат киног бэлтгэн, CD хэлбэрээр гарган төвийн болон хөдөө орон нутгийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж, 7 төрлийн ном, гарын авлагыг хэвлүүлэн олон нийтэд түгээв.
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” “Хүний эрх ба цаазаар авах ял” сэдвийн хүрээнд олон нийтийн лекцийг МУИС-ын ХЗС болон Шихихутаг дээд сургуулийн 120 оюутан, залууст зохион байгуулав.
Цаазаар авах ялыг халах дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын Эмнести Интернэшнл байгууллагатай хамтран “Цаазын тавцан дээр” зургийн үзэсгэлэнг Үндэсний Уран зургийн галарейд зохион байгуулав.
Комиссын Мэдээлэл лавлагааны төвийн уншлагын танхимд шинээр 4 компьютерт байрлуулан интернэт холболт хийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилласны үр дүнд үйлчлүүлэгчдийн тоо 472 байгаа нь 2008 оноос 2 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн, тус төвийн номын фондны баяжилтийг нэмэгдүүлэх, электрон болон цаасан катологийн бүртгэлийг шинэчлэх ажлыг хийв. Мэдээлэл лавлагааны төвийн танилцуулга эвхмэл хуудсыг бэлтгэн боловсруулан, их дээд сургуулиудаар сурталчлан ажиллалаа.
Комиссын Цахим хуудсын /www.mn-nhrc.org/ мэдээллийн сангийн багтаамжийг нэмэгдүүлэн ашиглалтад оруулж, бүрэн шинэчилснээр Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ конвенциуд болон холбогдох хууль тогтоомж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх жил бүрийн илтгэл, “Хүний эрх” сэтгүүлийн улирал тутмын дугаарууд болон бусад судалгаа, тайлан, мэдээ, мэдээллийг иргэд, олон нийт онлайн хэлбэрээр уншиж судлах боломжийг бүрдүүлсэн. Тайлант хугацаанд Комиссоос гаргасан ном, товхимолыг pdf хэлбэрээр, 74 мэдээ, мэдээлэлийг англи, монгол хэлээр, хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан 12 төрлийн зурагт хуудас, фото зургуудыг 2 төрлийн солигддог дэлгэцээр үзэх, “Хүүхэд бидний ирээдүй нэвтрүүлэг, 2009 онд зохион байгуулсан сургалт, хяналт шалгалтын талаарх фото зургуудыг шинэчлэн байршуулав.
Комисс нь Хамада үйлдвэрийн хэвлэлийн тоног төхөөрөмжийг Төрийн өмчийн хорооноос шилжүүлэн авснаар хямд зардлаар сурталчилгааны материалыг хэвлүүлэх боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд:
НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын газраас “Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалтыг зогсооё’’ уриан дор 12 дугаар сарын 10-ны олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг хүний эрхийн үндэсний байгууллагуудад уриалсны дагуу Комисс нь компанит ажил өрнүүлэхээр үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө боловсруулан энэ хүрээнд сургалт, сурталчилгааны олон талт шинэлэг бүтээлч ажлыг санаачилж ажиллалаа.
“Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалтыг зогсооё” уриа бүхий эмблем логоны загварын эхийг олон нийтэд ойлгомжтой, анхаарал татахуйц хялбаршуулсан байдлаар хүүхэлдэйн зургаар бэлтгэн гаргаж, түүнийг энгэрийн тэмдэг, номны хавчуурга, наадаг зураг, сурталчилгааны хуудас, эвхмэл хуудас зэрэгт ашиглан эдгээр сурталчилгааны зүйлсийг тус бүр 500-1000 хувь хэвлүүлэн олон нийтэд түгээсэн.
Олон улсын гэрээ конвенц болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан ялгаварлан гадуурхахдахгүй байх хүний эрхийн үндсэн зарчим, ойлголт болон ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний алхамуудыг зөвлөсөн эвхмэл хуудсыг олон нийтэд цогц байдлаар хүргэх зорилгоор “Арьс үндсээр алагчлахгүй байх”, “Эмэгтэйчүүдийг алагчлахгүй байх”, “Шашин шүтлэг итгэл үнэмшлээр алагчлахгүй байх”, “Хөдөлмөрийн харилцаанд алагчлахгүй байх”, ”Боловсролын талаар алагчлахгүй байх” зэрэг асуудлыг багтаасан багц эвхмэл хуудсын бэлтгэн боловсруулж, 500 ширхэгийг хэвлүүлэн сурталчилгаанд ашигласан.
“Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалтыг зогсооё” уриаг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд хамтран оролцох тухай уриалга, олон улсын хүний эрхийн өдрийн мэндчилгээг боловсруулан гаргаж, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар хатагтай Нави Пиллайн олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан илгээлтийн хамт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг нийт 100 байгууллагын хамт олонд хүргүүлэв.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүний эрхийн үндсэн зарчим болох ялгаварлан гадуурхалтын талаар ойлголт өгөх, түүний хор уршгийг таниулах, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Ялгаварлан гадуурхалт” сэдэвт сургалтыг Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дунд сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагчдад зохион байгуулж, 20 цагийн хичээлийг заалаа.
12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвд Комиссын хамт олон хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгчдийн хамт хөтөлбөрийн дагуу олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нээж, Пара Олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, Шинэ Иргэншил дээд сургуулийн сургалтын албаны дарга М.Чимэддорж, МҮОНРТ-ын сэтгүүлч, ХЭҮК-ын дэргэдэх зөвлөлийн гишүүн Г.Золжаргал, 3 охин, L-Guards хамтлагууд, дуучин З. Цэлмүүн зэрэг олны танил хүмүүс урилгаар оролцон төвийн хүүхдүүдтэй сонирхолтой яриа өрнүүлэн, дурсгалын зураг татуулж, өөрсдийн уран бүтээлээс ая дуу өргөлөө.
Тус төвийн хүүхдүүд зочдод өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолт, урлаж бүтээсэн зүйлээрээ гаргасан үзэсгэлэнгээ сонирхуулсан бол Комиссын ажилтнууд өөрсдийн гараар зориулж хийсэн хөлөгт тоглоом болон хүүхдүүдэд зориулан оюун ухааныг хөгжүүлэх ном, сурах бичиг зэргийг тэдэнд бэлэглэв.
Комисс нь 2008 онд олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүний эрхийн үндэсний чуулганыг “Хүний эрх ба хүнд суртал” сэдвийн хүрээнд зохион байгуулж, чуулганаас11 зүйл 45 заалт бүхий зөвлөмжийг төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагуудад хандаж гаргасан. Зөвлөмжийг хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлэгч талуудад арга зүйн идэвхтэй дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар Комиссын дэргэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, тайлант хугацаанд ажлын хэсгийн уулзалтыг 7 удаа зохион байгуулан, зөвлөмжийн хэрэгжилтийн нэгдсэн тайланг гаргасан.
Энэ хүрээнд төрийн албан дахь хүнд суртал, чирэгдлийг бууруулах, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, нэг цэгийн үйлчилгээ, угтах үйлчилгээ болон цахим үйлчилгээг нэвтрүүлэх, мэдээлэл технологийн шинэчлэл хийх талаар тодорхой ажил зохион байгуулсан Нийслэлийн газрын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах ажлыг зохион байгуулсан нь бусад хэрэгжүүлэгч байгууллагуудад харилцан туршлага солилцох, тэргүүн туршлагуудыг судлах үр дүнтэй арга хэмжээ болсон.
2008 онд зохион байгуулсан сурталчилгааны ажлууд
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан сурталчилгаа
Байгаль орчин, уул уурхайн салбар болон хүрээлэн буй орчин, мал аж ахуй болон уул уурхайн салбарт хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн эрх, эрх нь хязгаарлагдсан хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн талаар радиогийн 2, телевизийн 2 нэвтрүүлэг тус тус бэлтгэж нийтэд хүргэсэн. Түүнчлэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд телевизийн рекламыг бэлтгэн 5 телевизээр нэвтрүүлсэн байна.
Цаг үеийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 57 удаа 3 радио, 11 телевизээр Комиссын дарга, гишүүд, референтүүд мэдээ, мэдээлэл хийж өдөр тутмын 5 сонинд 14 удаа ярилцлага, 11 телевиз, 12 сонин, 1 радио-д 42 удаагийн хэвлэлийн мэдээ бэлтгэн хүний эрхийг сурталчлах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагаагаа явуулав.
“Хүний эрх” сэтгүүл, мэдээллийн хуудсаар улирал тутам олон улсын бүс нутгийн болон үндэсний хүний эрхийн бодлого, баримт бичиг, манай улс дахь хүний эрхийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар эрдэмтэн судлаачид болон комиссын ажилтнуудын бичсэн өгүүлэл, нийтлэл, мэдээ, мэдээллийг хэвлэн, төрийн болон төрийн буё байгууллага, хүний эрхийн боловсрол олгож буй их, дээд сургуулиуд, ЕБС-иудад хүргүүлснээр уншигчдад хүний эрхийн талаарх мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг олгож байна.
Цахим хуудсын (www.mn-nhrc.org) мэдээллийн сангийн багтаамжийг 2 дахин нэмэгдүүлэн ашиглалтад оруулж, бүрэн шинэчилснээр Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ конвенциуд болон холбогдох хууль тогтоомж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх жил бүрийн илтгэл, “Хүний эрх” сэтгүүлийн улирал тутмын дугаарууд болон бусад судалгаа, тайлан, мэдээ, мэдээллийг иргэд олон нийт онлайн хэлбэрээр уншиж судлах боломжийг бүрдүүлсэн бөгөөд тайлант хугацаанд цаг үеийн үйл явдал болон Комиссын үйл ажиллагааны талаар нийт 75 мэдээ, мэдээллийг англи, монгол хэл дээр бэлтгэн, цахим хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэв.
Хүний эрхийн тодорхой асуудлаар 10 төрлийн эвхмэл хуудас, 2 төрлийн гарын авлага боловсруулсан боловч санхүүгийн эх үүсвэргүйн улмаас хэвлүүлж чадаагүй байна.
“Хүний эрх ба хорих ангиуд” гэсэн 135 хуудас бүхий гарын авлагыг боловсруулав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, Хүний наймаатай тэмцэх нь, Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд зэрэг судалгааны тайлан, эмхэтгэлийг ном болгон хэвлүүлж нийтэд түгээв.
2008 оноос эхлэн “Мэдээлэл-дүн шинжилгээний хуудас” боловсруулах шинэлэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар Комиссыг дотоод шуурхай мэдээллээр хангаж, нийт 11 дугаар гаргав.“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталъя” сурталчилгаа
4 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталья” сурталчилгааны ажлын хүрээнд 33 секундын ТВ рекламыг бэлтгэн, 5 телевизээр цацсан. Мөн энэ ажлын хүрээнд гурван төрлийн зурагт самбарыг бэлтгэн хэвлүүлж төв замын дагуух сурталчилгааны самбаруудад байрлуулсан байна.
“Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” радио нэвтрүүлэг
Комисс нь 2007- 2008 онд “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” судалгааны ажил хийсэн. Энэ ажлынхаа хүрээнд 6 дугаар сарын 12-ны өдөр буюу олон улсын хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрийг тохиолдуулан “Хөдөө аж ахуйн салбар дахь хүүхдийн хөдөлмөр”, “ Уул уурхайн салбар дахь хүүхдийн хөдөлмөр” сэдвүүдээр радио нэвтрүүлгийг МҮОНР-оор цацуулсан.
“Өөрийн сургуулийн хүний эрхийн температурыг хэмжье” асуулга бэлтгэв
“Өөрийн сургуулийн хүний эрхийн температурыг хэмжье” сэдэвт сургууль дахь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэх, сургууль дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зорилго бүхий Үнэлгээний материалыг орчуулж бэлтгэсэн. ХЭТТ-ын 60 жилийн ойд зориулсан сурталчилгааны хуудасныг бэлтгэсэн.
“Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” сэдвээр фото зургийн уралдаан зарлаад байна
Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” сэдвээр фото зургийн уралдааныг зарлаад байна
“Хүний эрхийн нээлттэй өдөр” зохион байгуулав
“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг дэмжих зорилгоор Төв аймагт 2008 оны 5 сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулав. “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн хүрээнд тухайн аймаг дахь төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн зөрчлийн талаар хяналт шалгалтын ажил хийх, иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг цогц арга хэмжээг зохион байгуулсан. Мөн “Иргэдийн эрхийг хангах, хамгаалахад төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.Тус сургалтад Төв аймгийн төрийн захиргааны, хууль хяналтын байгууллагуудын албан хаагчид, баг, сумын Засаг дарга, нийгмийн ажилтан, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нар болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 57 оролцогч оролцов.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Луйз Арбурт захидал илгээв
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Луйз Арбур хүний эрхийн үндэсний байгууллагуудад захидлыг орчуулан, улмаар ХЭҮК-оос ХЭТТ-ын 60 жилийн ойг угтан хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мансард орон сууцны талаарх хэвлэлийн бага хурал зохион байгуулав
2008.04.16-нд УМХГ-тай хамтран хийсэн Мансард орон сууцны талаарх хэвлэлийн бага хурал зарлан МҮОНРТ, С1, ТВ25, UBS зэрэг телевиз, Зууны мэдээ, Хөдөлмөр, Нийгмийн толь, Монголын мэдээ сонин зэрэг 8 ОНХМБ-аар мэдээлэл дамжуулах ажлыг зохион байгуулсан.
Хэвлэх хувилбар
Танилдаа илгээх
PDF хувилбар- 3653 удаа уншсан
- English