Комиссоос хүргүүлсэн санал шаардлага зөвлөмжүүд
2009 оны эхний хагас жилд аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн биелэлтийн талаар
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Комисс нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлнэ”. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Комисс аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад зөвлөмж бичиж хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Шаардлагын талаар. 2009 оны 1 сараас 6 сарыг дуустал хугацаанд Комисст ирүүлсэн гомдол болон Комиссын хийсэн дүн шинжилгээний ажлын хүрээнд 4 зөвлөмж, 6 шаардлагыг нийт 24 байгууллагад хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж, ажилалаа. /1 зөвлөмж, 5 шаардлагыг иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хүргүүлсэн./
2009 оны эхний хагас жилд байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн 6 шаардлага хүргүүлснээс 1 нь Хяналт шалгалтын ажлын хүрээнд, 5 нь иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу гарсан байна. /нийт 7 байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн./
Эдгээрээс иргэн Б-г ажлаас нь үндэслэлгүй халсан зөрчлийг арилгах талаар 4 сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн Баян –Улаан сумын Тоосгоны ерөнхий боловсролын сургуульд хүргүүлсэн 03 дугаар шаардлага, иргэн А-н газар эзэмших, ашиглах эрхийг нь хангаж, газар олгох талаар 4 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүрэгт хүргүүлсэн 05 дугаар шаардлагын хариуг холбогдох албан тушаалтнууд ирүүлээгүй байна.
Шаардлагын дагуу ирүүлсэн хариу дараах байдалтай байна. Үүнд:
• Иргэнийг албадан саатуулахдаа эрхийг зөрчсөн зөрчлийг арилгах талаар 2сарын 03-ны өдрийн 01 дугаар шаардлагын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тухай хариу ирүүлсэн.
• Барилга барих явцдаа ойр хавийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн байх тул зөрчлийг арилгах талаар Адоре пропертиз ХХК-д хүргүүлсэн 2 сарын 10-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тухай хариу ирүүлсэн.
• Иргэнийг ажлаас нь үндэслэлгүй халсаны улмаас ажилгүй байсан хугацааны хохирлыг барагдуулах талаар 4 сарын 6-ны өдөр Баян –Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 04 дугаар шаардлагын дагуу дурдсан асуудал нь үндэслэлгүй тул биелүүлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн.
• Комиссоос НЦГ-ын харьяа АСББ-д хийсэн шалгалтын дагуу байрлагч нарын эрхийг зөрчиж байгаа зөрчлүүдийг арилгуулахаар 5 сарын 29-ний өдөр ЦЕГ-т хүргүүлсэн 06 дугаар шаардлагын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тухай хариу ирүүлсэн.
Зөвлөмжийн талаар. 2009 оны эхний хагас жилд байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн 4 зөвлөмж хүргүүлснээс 1 нь гомдлын дагуу 3 нь бодлогын үйл ажиллагааны хүрээнд гарсан байна. /нийт 17 байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн./
Эдгээрээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бий болгох, ажилтнуудынхаа мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх” арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаарх 1 сарын 23-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийг төрийн 13 байгууллагад хүргүүлснээс ШШГЕГ, УЕПГ, Засгийн Газрын II, X, XI, XII байруудаас хариу ирүүлээгүй байна.
Зөвлөмжийн дагуу ирүүлсэн хариу дараах байдалтай байна. Үүнд:
• Хотын халтиргаа гулгааг арилгах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад анхаарч ажиллахыг зөвлөмж болгосон 1 сарын 22-ны өдрийн 01 дугаар зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар НЗД-ын Захирагчийн албанаас хариу ирүүлсэн.
• “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бий болгох, ажилтнуудынхаа мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх” арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаарх 1 сарын 23-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийн дагуу ХЗДХЯ,УДШ, ЦЕГ, ТЗҮААЭГ, ГИХАЭГ, ИБМУТ, ЗАСГИЙН ГАЗРЫН IV байрнаас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар хариу ирүүлсэн. Зөвлөмжийг биелүүлэх хүрээнд ЭЦГ, УМБГ-аас хүсэлт тавьсаны дагуу “ХБХ-ний эрх” сэдвээр сургалт зохион байгуулсан.
• Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХороог өөрсдийнх нь хууль ёсны хүсэлтийн дагуу ЭХГУУҮЭХ-ны гишүүнчлэлээс гаргахыг зөвлөмж болгосон 2 сарын 4-ний өдрийн 3 дугаар зөвлөмжийг биелүүлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХороо энэ асуудлаар Нийслэлийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан.
• Хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэдийн зохистой хоол хүнсээр хангагдах эрхийг хангах талаар 2 сарын 4-ний өдөр МХЕГ, ХХААХҮЯаманд хүргүүлсэн шаардлагад дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар хариу ирүүлсэн.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Комиссын шаардлага зөвлөмжийн бодит хэрэгжилт, түүний үр дүнг сайжруулахын тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Шаардлага зөвлөмжийн дагуу хариуг хуулийн хугацаанд ирүүлээгүй албан тушаалтнаас шаардах;
2. Шаардлага зөвлөмжийн хариуг шаардсан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтантай хариуцлага тооцох;
2008 оны эхний хагас жилийн байдлаар бодлогын чиглэлээр 4 зөвлөмж, 1 шаардлага холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, тэдгээрийн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Үүнд:
1. 2008 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Байгаль орчны сайд, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дарга Г.Шийлэгдамбын нэр дээр 02 дугаар
2. 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн дарга хурандаа Бат-Очирын нэр дээр 03 дугаар
3. 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ШШГЕГ-ын дарга, генерал Д.Батжаргалын нэр дээр 04 дүгээр
4. 2008 оны 7 дугаар сарын 1-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Дарга Д.Баярсайханы нэр дээр 05 дугаар зөвлөмж
5. ХЭҮК-ын хийсэн шалгалтын дагуу 2008 оны 5 дугаар сарын 14-ны өдөр ШШГЕГ-ын дарга, генерал Д.Батжаргалын нэр дээр 02 дугаар шаардлагыг хүргүүлээд байна.
2007 онд Комиссоос хүргүүлсэн санал шаардлага зөвлөмжүүд
2007 онд Комисс бодлогын санал тавьсан 7 албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Үүнд:
1. Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах, энэ талаарх хэргийг шийдвэрлэх явцад хүний эрхийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээ саналыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Эрдэнэбүрэнгийн нэр дээр 2007 оны 10 дугаар албан бичгээр хүргүүлэв.
2. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн шалгалтын мөрөөр тус төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Эрүүл мэндийн сайд Д.Туяагийн нэр дээр 2007 оны 12 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
3. Төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгээр авах мэдээллийг нь хүний эрхийн зарчимд нийцүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцсан иргэний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс зарим маягт, холбогдох журамд өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгийн хорооны дарга Ц.Мөнх-Оргилын нэр дээр 2007 оны 15 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Саналыг хувийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авилгатай тэмцэх газарт тус тус хүргүүлэв. Саналд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлсэн.
4. Авилгатай тэмцэх газраас тавьсан хүсэлтийн дагуу “Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын төсөлд хувь хүний мэдээллийн эрх чөлөөг эдлүүлэх, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн өөрчлөлт оруулах саналыг 2007 оны 17 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
5. “Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөлд санал гаргаж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн нэр дээр 2007 оны 23 дугаар албан бичиг хүргүүлэв.
6. Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианит натри, мөнгөн усны тархалтын улмаас үүссэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход чиглэгдсэн санал боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад хандсан саналыг 2007 оны 27 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Саналыг 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд хийсэн мэдээлэл цуглуулах ажлын үр дүнд тулгуурлан боловсруулсан бөгөөд энэ ажиллагаа нь хүний эрхийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй баримтжуулж, байр сууриа илэрхийлэх ач холбогдолтой байв.
7. “БНСУ-д хөдөлмөр эрхлэж буй Монгол иргэдийн эрхийн хэрэгжилт” судалгааны үр дүнд тулгуурлан тэдгээр иргэдийн эрхийг хангах, хамгаалах талаар Монгол Улсын төрийн байгууллагуудаас авах арга хэмжээний санал боловсруулан УИХ, Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Гадаад ажиллах хүч зуучлах эрх бүхий байгууллагуудад санал гаргасан. Саналыг 2007 оны 29 дугаар албан бичгээр хүргүүлэв.
Зөвлөмж
2007 онд бодлогын чиглэлээр 1 зөвлөмж боловсруулж, биелэлтийг нь хангаж ажилласан байна. Зөвлөмжийг 2006 онд Зэвсэгт хүчний 015 дугаар ангид хийсэн шалгалтын дүнд тулгуурлан боловсруулж, 2007 оны 02 дугаар зөвлөмж хүргүүлжээ.
Түүнчлэн 2006 оны хүний эрхийн үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Зөвлөмжийн 9 дүгээр хэсэгт “зөвлөмжийн хэрэгжилтэнд Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/ хяналт тавьж ажиллах” тухай заасан байдаг. Энэ заалтын дагуу ХЭҮК-ын даргын 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаар тушаалаар зөвлөмжийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэг байгуулагдсан ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлт нь 2007 оны чуулган дээр зөвлөмжийн хэрэгжилтийн талаар тавьсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны илтгэлийн үндсэн мэдээлэл болсон. Зөвлөмжийн хэрэгжилтийн хувьд 2007 оны 11 дүгээр сарын 16-ны байдлаар тодорхой байгууллагуудад зөвлөсөн 47 арга хэмжээний 14 нь 50-100 хувийн биелэлттэй, 8 ажил тасарсан, үлдсэн 25 ажил 50 доош хувийн биелэлттэй, хэрэгжих явцтай байв.
2006 оны хүний эрхийн үндэсний чуулганы зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх: Зөвлөмжийн хэрэгжил, оролцоо” уулзалт ярилцлагыг зохион байгуулсан. Ярилцлага нь зөвлөмжийн хэрэгжилтийн талаар төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид дүгнэн хэлэлцэж, цаашид анхаарах шаардлагатай асуудлаа тодорхойлсноороо ач холбогдолтой байсан. Чуулганаас зөвлөмжийг хэрэгжүүлэхэд талаар уриалга гаргаж, 2007 оны 11дүгээр сарын 20-ны өдрийн Зууны мэдээ, Өнөөдөр сонинд нийтлүүлсэн.
Шаардлага
2007 онд зохион байгуулсан ХЭҮК-ын шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор нийт 11 шаардлага боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ. Үүнд:
- Зэвсэгт хүчний 029 дүгээр ангид 2007 оны 01 дүгээр;
- Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2007 оны 02 дугаар;
- Зэвсэгт хүчний 120 дугаар ангид 2007 оны 03 дугаар;
- Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2007 оны 04 дүгээр;
- Зэвсэгт хүчний 013 дугаар ангид 2007 оны 05 дугаар;
- Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт 2007 оны 06 дугаар;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2007 оны 07 дугаар;
- Хил хамгаалах ерөнхий газарт 2007 оны 08 дугаар;
- Увс аймгийн хилийн цэргийн 0311 дүгээр ангид 2007 оны 09 дүгээр;
- Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид 2007 оны 10 дугаар;
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2007 оны 12 дугаар шаардлага тус тус хүргэгджээ.
Хэвлэх хувилбар
Танилдаа илгээх
PDF хувилбар- 2938 удаа уншсан
- English