UPR

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ТОГТМОЛ ТҮГЭЭМЭЛ ХЯНАЛТАНД ХҮРГЭХ МЭДЭЭЛЭЛ

     Танилцуулга
      1.    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (цаашид Комисс гэх) ХЭҮБ-ын ОУЗХ-ны А статусын магадлан итгэмжлэл бүхий бие даасан, үндэсний хүний эрхийн байгууллага бөгөөд бүрэн эрхийг нь 2000 онд баталсан Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар баталгаажуулсан. Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг сүүлийн 4 жилийн (2005-2009 он) хугацаагаар дүгнэж, холбогдох мэдээллийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 5/1 дугаар тогтоолын дагуу Тогтмол түгээмэл хяналтанд хүргүүлж байна.

Тогтмол Түгээмэл хяналт

        1946 оноос ажиллаж байсан НҮБ-ын Хүний эрхийн комисс 2006 онд татан буугдаж улмаар НҮБ-ын Ерөнхий Ассаблейн дэргэд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих Хүний эрхийн зөвлөл байгуулагдсан билээ. Энэхүү ХЭЗ нь 47 гишүүнтэй  багаад гишүүд нь  НҮБ-ын гишүүн 192 орноос сонгогддог. ХЭЗ нь Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо жилд тогтмол 3 удаа хуралддаг бөгөөд мөн тусгай болон ажлын хэсгүүдийн хуралдааныг тус тус зохион байгуулагддаг.

Syndicate content