Судалгааны тайлан
Казах, Тува хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал судалгааны тайлан
Áàÿí-ªëãèé àéìãèéí åðºíõèé áîëîâñðîëûí ºíººãèéí íºõöºë áàéäаë, òóëãàð÷ áóé àñóóäëóóäûã ñóäëàí 2009 оны Хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд казах, тóâà хүүхдүүäийн боловсрол болон хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаар оруулан 2010 онд Монгол Улсын Их Хуралд илтгэх, үндэстнèé цөөнх хүүхдүүдийн сурч боловсрох, мөлжлөгөөс ангид байх эрхийг хангах үүднээс бодлого боловсруулагчид болон цөөнхийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөх, зөвлөмжөөр хангах çîðèëãîîð Îëîí óëñûí õºäºëìºðèéí áàéãóóëëàãûí “ÀÉÏÅÊ” õºòºëáºðèéí äýìæëýãòýéãýýð ýíýõ¿¿ ñóäàëãààг хийñýí áîëíî.
- Дэлгэрэнгүй
- 314 удаа уншсан
Сонгуулийн хууль тогтоомжид сонгох, сонгогдох эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ
Хүний эрхийн Үндэсний Комиссоос иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн баталгаажуулсан болохыг судалсан болно. Хууль тогтоомжинд дүн шинжилгээ хийхдээ иргэдийн сонгох, сонгогдох эрхийн гол баталгаа болсон ардчилсан сонгуулийн үндсэн зарчмууд тухайн хууль тогтоомжид хэрхэн тусгагдаж, баталгаажуулсан байдлаар нь үнэлсэн юм. Комиссоос сонгуулийн хууль тогтоомжид хүний эрхийн өнцгөөс дүн шинжилгээ хийх замаар хууль, тогтоомжийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавихыг зорьсон.
- Дэлгэрэнгүй
- 2166 удаа уншсан
Бүгд Найрамдах Солонгос Улсад Ажиллаж Буй Монгол Иргэдийн Зарим Эрхийн Хэрэгжилт
Монгол орны нийгэм, эдийн засгийн байдал харьцангуй тогтворжиж байгаа ч хүн амын орлого бодитой нэмэгдэхгүй байгаа нь иргэдийг ялангуяа залуу, дунд үеийнхнийг хүнд хэцүү боловч цалин хөлс өндөртэй хөдөлмөрийн зах зээлийг сонгоход хүргэж байна.
Манай улсаас авч буй ажиллах хүчний тоогоороо Бүгд Найрамдах Солонгос Улс тэргүүлдэг бөгөөд өнөөгийн байдлаар нийт 28720 орчим Монгол иргэд ажиллаж, амьдарч байна. Тэдний дөнгөж 60 хувь нь л албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа юм.
- Дэлгэрэнгүй
- 1902 удаа уншсан
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд жендерийн тэгш эрхийг бүрэн хангахад гол саад учруулж, дэлхийн бүхий л оронд тохиолдож байна. Хүчирхийллийн аль ч хэлбэрийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй.
Тухайлбал, аюулгүй тайван үед гэр бүлийн болоод нийгмийн хүрээнд; зэвсэгт мөргөлдөөний үед гэр бүлийн болон бусад хүмүүс; мөн аливаа төрийн үйлчилгээний байгууллагуудын зүгээс гэх зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ”эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэх явдал үргэлжилсээр байгаа энэ үед тэгш эрх, улс үндэсний хөгжил болон энх тайван, аюулгүй байдлыг хангахад бид чухал ахиц дэвшилд хүрч байна гэж үзэх боломжгүй юм” хэмээн тэмдэглэн хэлжээ.
- 2567 удаа уншсан
Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийн төлөв байдлын судалгааны тайлан
Монгол улс Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87. зохион байгуулах хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 98-р конвенцуудад нэгдэн орж соёрхон батлаад 36 дахь жилтэйгээ золгож Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай Монгол улсын хуулийг 1991 онд Улсын бага хурлаас / хуучнаар/ батлан мөрдүүлээд 14 жил болж байна.
- Дэлгэрэнгүй
- 1480 удаа уншсан
Хүний Эрхийн Боловсрол - Ерөнхий Боловсролын Сургуульд
Уг судалгааг хийх дараах үндэслэлүүд байна.
- НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлагдсан “Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2005 онд улс орнуудын Засгийн газрыг өөрийн улсын ерөнхий боловсролын сургуулийн хүний эрхийн боловсролын хөтөлбөрт үнэлгээ, дүн шинжилгээ хийхийг уриалсан билээ.
- 1998 онд батлагдсан ерөнхий боловсролын стандарт болон Гэгээрлийн сайд /хуучин нэрээр/ 100-р тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу хүний эрхийн агуулгыг 6-р ангид хувьсах болон тогтвортой агуулгаар судлахаар тогтоосон байна. Гэвч ерөнхий боловсролын сургуулиудад агуулга бүрэн биш, судалж байгаа цаг харилцан адилгүй, хэрэглэгдэхүүн, заах арга зүй учир дутагдалтай байх явдал элбэг байна.
Энэхүү судалгааны зорилго нь:
- Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангид орж буй “Хүний эрх” хичээлийн агуулга, заах арга зүй, хэрэглэгдэхүүнд үнэлгээ, дүгнэлт өгөх;
- ЕБС-иудын хүний эрхийн сургалтын өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж, холбогдох байгууллагуудын анхаарлыг хандуулах;
- Хүний эрхийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах боломж, арга замыг тодорхойлох;
- 2131 удаа уншсан
Монгол улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд
Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явцад нийгмийн сөрөг үзэгдлүүд олонтоо гарч ирсний нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудал юм. Эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл нь гэнэтийн, таагүй үр дагаврыг авчирсан бөгөөд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн үйлчилгээний жигд бус хүртээмж, шилжилт хөдөлгөөн, хямд хүч ажиллуулах бизнесийн сонирхол, эмзэг бүлгийн хүмүүсийн гэр бүлийн орчин, тэдний өөртөө итгэх итгэл алдарсан байдал, эцэг эхийн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт хандлага буруу зэргээс үүдэн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх, ялангуяа эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлсээр байна.
- Дэлгэрэнгүй
- 2455 удаа уншсан