Хүний эрхийн боловсрол
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Оршил.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна.
- Дэлгэрэнгүй
- 1087 удаа уншсан
ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР
Дэлхийн 82 байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн “Цаазаар авах ялын эсрэг эвсэл” байгууллага анх 2002 онд байгуулагдсан бөгөөд энэхүү эвсэл нь 2003 оноос 10 сарын 10-ны өдрийг “Цаазаар авах ялыг халах дэлхий өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэхийг зарлан тунхагласан билээ.
Өнөөдөр дэлхийн хүн амын 60% бүрдүүлдэг Ази тивд амьдардаг хүмүүсийн 95% нь цаазаар авах ялтай улс оронд амьдарч байна. Одоогийн байдлаар Ази тивд 27 оронд цаазаар авах ялыг халсан бол хүн амын хувьд хамгийн ихээр суурьшсан Афганистан, Бангладеш, Хятад, Хойд Солонгос, Энэтхэг, Индонези, Япон, Малайзи, Монгол, Пакистан,Сингапур, Тайван, Тайланд болон Вьетнам 14 оронд цаазаар авах ял хэрэглсээр байна.
- Дэлгэрэнгүй
- 1043 удаа уншсан
БИЕ МАХБОДИЙН ШИЙТГЭЛИЙН ТАЛААР
Гэр бүлийн хүрээнд
: Монгол Улсад гэр бүлийн хүрээнд хүүхдэд бие мах бодийн шийтгэл оногдуулахыг тусгайлан хориглосон зохицуулалт байхгүй байна. 1999 оны Гэр бүлийн тухай хууль, 1996 онд батлагдаж, 2003 онд өөрчлөлт оруулсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 1997 оны Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль болон 2002 онд өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар хүүхдийн эрхийг хамгаалах заалтууд байдаг хэдий ч нийгмийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүүхдэд бие махбодийн шийтгэл оногдуулахыг хориглосон зүйл заалтыг тусган оруулах шаардлагатай.
- Дэлгэрэнгүй
- 1331 удаа уншсан
ДЭЛХИЙГ ХАМАРСАН ҮРЧЛЭЛТ
“Поп дуучин Мадонна, жүжигчин Анжелина Жоли зэрэг алдар цуутай хүмүүс хөгжингүй орноос хүүхэд үрчлэхээр шийдсэн тохиолдол бүрт нэгэн маргаан өрнөдөг гэж болно: Солонгын өнгө мэт олон хүүхдийг үрчлэн гэр бүл бий болгох зөв үү? Хөгжингүй орнуудыг өөрийн улсын хүүхдүүдийг анхаарч чадахгүй хэмээн доромжилж байгаа үйлдэл мөн үү?”
Дэлгэрэнгүйг хавсралт файлаас үзнэ үү
- Дэлгэрэнгүй
- 1244 удаа уншсан
Хүний эрхийн сургалт явуулахад анхаарах зүйлс
Суралцах зорилго:
Сургагчийн зорилт сонгогчдын хэрэгцээг хангахад тус дөхөм үзүүлэхэд оршино. Иймээс сургалтын ерөнхий зорилгыг дараахь байдлаар тодорхойлж болно. Үүнд:
• Хүний ямар эрхүүд, олон улсын ямар хэм хэмжээ байдаг тухай мэдээлэл олж авч эдгээр нь юу гэсэн утгатай болох талаар өөрсдийн мэдлэгийг дээшлүүлэх.
• Холбогдох байгууллагууд, тэдгээрийн ажилтан, алба хаагч нар чиг үүргээ хэрэгжүүлж, үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд хүний эрхийг зохих ёсоор сахин биелүүлэх. Эдгээр хэм хэмжээг мэддэг байх нь хангалтгүй тул чадвар, дадлагатай болохыг анхаарч, мэдлэгийг практикт хэрэглэснээр бататгах.
• Ажилтан, албан хаагч нар хүний эрхийг сахин биелүүлэхэд туслах шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч, практикт хэрэгжүүлдэг байхын тулд илүү мэдрэмжтэй буюу ямар нэгэн зүйлд хандах сөрөг хандлагаа өөрчлөх, эерэг хандлагаа улам бататгах. Ийм шинж чанарыг бий болгох нь урт удаан хугацаа шаардсан үйл явц бөгөөд түүнийг нэмэлт сургалт, удирдлагыг хэрэгжүүлэх зохих практик жишээгээр дэмжих хэрэгтэй.
- Дэлгэрэнгүй
- 1024 удаа уншсан
Тогтмол Түгээмэл Хяналт/ Universal Periodic Review
1946 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн НҮБ-ын Хүний эрхийн комисс 2006 онд татан буугдаж улмаар НҮБ-ын Ерөнхий Ассаблейн дэргэд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих Хүний эрхийн зөвлөл байгуулагдсан билээ. Энэхүү ХЭЗ нь 47 гишүүнтэй багаад гишүүд нь НҮБ-ын гишүүн 192 орноос сонгогддог. ХЭЗ нь Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо жилд тогтмол 3 удаа хуралддаг бөгөөд мөн тусгай болон ажлын хэсгүүдийн хуралдааныг тус тус зохион байгуулагддаг.
- Дэлгэрэнгүй
- 944 удаа уншсан
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ (Парисын зарчмууд)
Монгол Улсын Их Хурлын 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталснаар Монгол Улсад анх удаа Парисын зарчимд нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллага буюу Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдан ажиллах эрх зүйн орчин бүрэлдэж, 2001 оноос бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн.
Комисс нь хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг бүхий үндэсний байгууллагуудын нэгэн адил Парисын зарчмын дагуу бие даасан хараат бусаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Үйл ажиллагаандаа хуулийг дээдэлж, хараат бус бие даасан байж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг тууштай хамгаалах, ил тод, шударга байх зарчмыг удирдлага болгон ажилладаг.
- Дэлгэрэнгүй
- 1315 удаа уншсан
ХҮҮХЭД БА ЯДУУРАЛ
Ядуурлын хүрд
Ядуурал бол цогц асуудал бөгөөд ядуурлын хүрд нь ядуурлын асуудлыг төлөөлүүлэн харуулсан зураг. Хүрдний гол хэсгээр туйлын ядуурлыг, дугуйны хөндлөвчөөр ядуурлын төрөл бүрийн хэрэгцээг, дугуйгаар хангалттай байдлыг илэрхийлсэн юм. Гол зорилго бол бүх хүнийг туйлын ядуурлаас гаргаж, олон төрлийн хэрэгцээг хангах замаар хангалттай байдалд хүргэхийг зорих нь ядуурлыг арилгах гол үндэслэл болно.
Эдийн засгийн хэрэгцээ:
Амьдралаа тэнцвэртэй үргэлжүүлэхийн тулд хүмүүст өөрийн бий болгож чадахгүй зүйлсээ худалдан авах хангалттай орлого шаардагддаг. Ямар ч чадваргүй хөдөлмөрчин этгээдэд тохирсон цалин өгөх ажлыг нэн ялангуяа хот газраас олоход маш бэрх. Иймээс хүүхдэд бага наснаас ажлын дауу талыг бий болгох зорилгоор эцэх, эх сайтар анхаарч, ирээдүйд чадварлаг ажиллах хүчинд тооцогдож, хангаттай орлого олох нөхцлийг бүрдүүлэхээр боловсрол, ажлын ур чадварыг хөгжүүлэхэд анхаарах ёстой.
- Дэлгэрэнгүй
- 1704 удаа уншсан
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц
Швейцарь улсын Женев хотноо 1951 онд АНУ, Израйль, Ирак гэсэн хоорондоо эрс ялгаатай 26 улсын төлөөлөгчид нэгэн дутуу зүйлийг гүйцээхээр цугларч хууль зүйн асуудлаар хорь гаруй хоног мэтгэлцсэний эцэст 7 дугаар сарын 28-нд Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц батлагдсан юм.
Тухайн үед дүрвэгсдэд тулгамдсан асуудлууд тун хурдан шийдэгдэнэ гэж үзэцгээж байсан байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын газар Конвенцийг сахиулагч болсон бөгөөд түүнд уг асуудлыг шийдэх гурван жилийн бүрэн эрхийн хугацаа олгож, энэ хооронд уг газар энэ үүргээ биелүүлээд татан буугдана гэж төсөөлж байсан. Гэтэл тавин таван жилийн дараа ч энэ гэрээ дүрвэгсдийг хамгаалах тулгын чулуу болсон хэвээр байна.
- Дэлгэрэнгүй
- 1141 удаа уншсан















