Бодлого, дүн шинжилгээний баг
Хүний Эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн асуудлаар судалгаа, шалгалт хийх, бодлого, дүн шинжилгээ боловсруулах ажлын хүрээнд хуульд заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах;
- Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах;
- Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх;
- Тодорхой асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээлэл цуглуулах, дотоодын хууль тогтоомж, олон улсын гэрээнд харьцуулсан судалгаа хийх, хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийж, санал боловсруулах зэрэг ажлуудыг өдөр тутам хийж гүйцэтгэж байна.
Хэвлэх хувилбар- 5627 удаа уншсан
- English
Танилдаа илгээх
PDF хувилбар