Олон талт хамтын ажиллагааны баг

Тус баг нь Комиссын дарга болон гишүүдийг олон талт хамтын ажиллагааны бодлогоор дэмжиж Комиссын  өдөр тутмын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн, үндэсний түвшинд сурталчлан таниулах үйл ажиллагааг ханган ажилладаг.

Мөн Комиссын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн болон үндэсний хэмжээний хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбох, хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаагаар хангах, дэмжих, Комиссын хэрэгцээ шаардлагыг олон улсын байгууллага болон бусад донор, түншүүдэд таниулах, хамтран төсөл хэрэгжүүлэх, гадаад, дотоод арга хэмжээ, ёслолын үйл ажиллагааны протоколын хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдан явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.