Хүний эрхийг дэмжигч байгууллагуудыг хүлээн авч уулзлаа

  Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг дэмждэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу зургадугаар сарын 27-нд зохион байгуулж байна.

П.Оюунчимэг: Долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хүний эрх зөрчигдсөн

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Пүрэвийн Оюунчимэгтэй уулзаж ярилцлаа.

- 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд гэм зэмгүй олон хүн хэлмэгдэж хохирсон тухай баримт байдаг. Тэдгээр хүмүүсийн эрхийн асуудалд Хүний эрхийн Үндэсний Комисс ямар байр сууринаас хандаж, ямар арга хэмжээ авсан бэ?

- Одоогоос гурван жилийн өмнө болж байсан үйл явдал. Тухайн үед Комисс тодорхой ажлуудыг хийсэн. Баривчлах болон цагдан хорих төвүүд дээр Комиссын гишүүд тасралтгүй хоёр гурван өдөр ажилласан. Үүний үр дүнд Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенциар баталгаажуулсан амьд явах эрх зөрчигдсөн байна гэдэг дүгнэлт хийгдсэн.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын илгээлт

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх” олон улсын өдөр болгон зарласан билээ. Эл өдөр дэлхийн өнцөг булан бүрт эрүү шүүлтийн хохирогчдыг санан дурсах, хүний эрхийн ноцтой зөрчлийг таслан зогсооход эв санаагаа нэгтгэх өдөр юм.

Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх өдөр

   Жил бүрийн зургадугаар сарын 26-ныг дэлхий нийтээрээ эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ-аас 1997 онд тус өдрийг эрүү шүүлтийн хохирогчдод туслах өдөр болгохоор зарласан юм.  “Энэ өдөр бол бидний төсөөлшгүй нөхцөл байдлыг даван туулсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх өдөр юм. Үгээр илэрхийлшгүй тэр зүйлийн эсрэг дэлхийн даяараа үг хэлэх боломжийг олгодог. Дэлхийн өнцөг булан бүрт эрүү шүүлтийн золиос болсон олон зуун хохирогчдыг санан дурсах, дэмжихэд зориулсан өдрийг бий болгох нь зайлшгүй юм.” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Коффи Аннан  нэгэнтээ хэлсэн байдаг.

Эрүү шүүлтийг таслан зогсооё

   Жил бүрийн зургадугаар сарын 26-ныг дэлхий нийтээрээ эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ-аас 1997 онд тус өдрийг эрүү шүүлтийн хохирогчдод туслах өдөр болгохоор зарласан юм. 

Иргэний нийгмийн төлөөлөл “Хүний эрх”-ээр номын дуу сонсов

   Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалт, сурталчилгааны хэлтэс энэ сарын 2-нд “Мөнхтэнгэрийн Чингис эзэнт Монгол” ТББ-ын үйл ажиллагааг дэмжигч гишүүдэд “Хүний эрх” сэдэвт олон нийтийн лекц зохион байгууллаа.

“Хүний эрхийн нээлттэй өдөр“-үүд баруун бүс нутагт амжилттай үргэлжилж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөлтэй хамтран баруун дөрвөн аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

Канадын элчин сайд Хүний эрхийн Үндэсний Комисст зочлов

   Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж нартай Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Грегори Гөүлдхок өнөөдөр биечлэн уулзаж ярилцлаа. 

Ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж жагсав

   Манай улс НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенц”-д  2009 оны тавдугаар сарын 15-нд нэгдэн орсон билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрах, тухайн оршин суугаа орчиндоо байх эрхийг нь бусадтай ижил түвшинд байлгаж, нийгмээс тусгаарлахаас хамгаалсан агуулга бүхий уг конвенци нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүн ёсны эрхээ жинхэнэ утгаар нь эдлэх эрх зүйн дэвшлийг авчирсан юм.

ХЭҮК-ын удирдлагууд Женевийг зорилоо

Щвейцарийн Женев хотноо маргааш эхлэх Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооны XXIV хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж нар оролцохоор Женевийг зорилоо.
  ICC-ын буюу Хүний эрхийн үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2011 оны тавдугаар сарын 17-ноос 19-нийг хүртэл үргэлжилнэ.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад