Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » ХЭҮК-ын удирдлагууд Женевийг зорилоо

ХЭҮК-ын удирдлагууд Женевийг зорилоо

Щвейцарийн Женев хотноо маргааш эхлэх Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооны XXIV хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж нар оролцохоор Женевийг зорилоо.

  ICC-ын буюу Хүний эрхийн үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2011 оны тавдугаар сарын 17-ноос 19-нийг хүртэл үргэлжилнэ.
  Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг тус хуралдаанаар урьд жилийн хуралдааны тайлангийн биелэлттэй танилцахаас гадна Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын тулгамдаж буй асуудал, бүс нутгийн механизмууд болон бүс нутгийн анхаарал татсан асуудлууд,саад бэрхшээл ба дараагийн алхмууд зэрэг сэдвийн хүрээнд бүс нутгийн байгууллагуудын дарга нар илтгэл тавьж, мөн ICC–ын стратеги зорилтуудыг тодорхойлох юм.

    Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хороо нь хүний эрхийн байгууллагуудыг холбох том сүлжээ  бөгөөд дэлхийн улс орнуудын Хүний эрхийн үндэсний байгууллагуудыг Парисын зарчимд нийцсэн эсэхээр нь үнэлж, "А", "В", "С"  статусаар магадлан итгэмжлэл олгодог эрх бүхий байгууллага. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2003, 2008 онуудад тус тус дээрх хороогоор магадлан итгэмжлүүлж, "А" статус авсан байдаг. Энэ нь тус Комисс Парисын зарчимд бүрэн нийцсэнийг илтгээд зогсохгүй, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд мэдэгдэл, илтгэл, бодлогын баримт бичиг илгээх боломжтой гэсэн үг юм.   

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй