Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Канадын элчин сайд Хүний эрхийн Үндэсний Комисст зочлов

Канадын элчин сайд Хүний эрхийн Үндэсний Комисст зочлов

   Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж нартай Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Грегори Гөүлдхок өнөөдөр биечлэн уулзаж ярилцлаа. 
Хүний эрхийн Үндэсний Комисс нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аливаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн  Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх,  хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглосон байдаг. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд байгууллага, албан тушаалтан хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийх, шаардлага, зөвлөмж хүргүүлэх зэрэг эрх, үүрэгтэйг  ХЭҮК-ын удирдлагууд ноён Элчин сайдад танилцуулав.
   Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ХЭҮК нь орон нутгийн сонгуульд мониторинг хийх, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах, эрүү шүүлттэй тэмцэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан билээ. 

Хавсралт файлХэмжээ
DSC03805.JPG 243.55 KB
Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй