Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын илгээлт

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын илгээлт

“Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх” олон улсын өдөрт зориулсан

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын ИЛГЭЭЛТ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх” олон улсын өдөр болгон зарласан билээ. Эл өдөр дэлхийн өнцөг булан бүрт эрүү шүүлтийн хохирогчдыг санан дурсах, хүний эрхийн ноцтой зөрчлийг таслан зогсооход эв санаагаа нэгтгэх өдөр юм.

   Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн эрүү шүүлтийг таслан зогсооход онцгойлон анхаарал хандуулж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах байр, хорих ангийн нөхцлийг сайжруулах, хуулийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирлээ. Комиссын хүчин чармайлт, Комисстой нэгэн сэтгэлээр хамтран ажилладаг төрийн, төрийн бус, олон улсын байгууллагын зүтгэлийн үр дүнд бид чамгүй амжилтанд хүрсэн. Гэвч хүний халдашгүй дархан байх эрхийн ноцтой зөрчил болох эрүү шүүлтийг таслан зогсоох талаар цаашид авах шаардлагатай олон арга хэмжээ байна.   

   Баривчлах, цагдан хорих болон хорих байрны нөхцлийг сайжруулах, хуулийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийг дээдлэн хүндэтгэх хандлага төлөвшүүлэх ажлыг идэвхтэй үргэлжүүлэхийн сацуу Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүдэн шүүх гэмт хэргийн ойлголтыг Монгол Улс 2000 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр нэгдэн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн заалттай нийцүүлэх, улмаар эрүү шүүлтийн хохирогчид учирсан хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх нь шударга ёсонд нийцнэ. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколд нэгдэн орох, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 2010 оны 45 дугаар хуралдаанаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газар шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна.  

   Хүний Эрхийн Үндэсний Комисс, Авлигатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба эрүү шүүлтийг таслан зогсооход хамтын хүчин чармайлт гаргах нэгдмэл санаачлагаа баталгаажуулж, 2008 онд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан. Хамтрагч байгууллагууд өнгөрсөн 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, зохих үр дүнгээ өгсөн Санамж бичгийг дахин сунгах, үйл ажиллагаагаа үргэлжүүлэх шийдвэрийг гаргаж, өнөөдөр үзэглэж буйг Монгол Улсын иргэн танд дуулгахад таатай байна.

Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх, ёсгүй.

       МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА ЖАМСРАНГИЙН БЯМБАДОРЖ

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад