НҮҮР » Мэдээ мэдээлэл » Зарлал
НҮҮР » Мэдээ мэдээлэл » Зарлал
Төрийн байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаа болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн иргэдээс Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулж авна.
ТЭМЦЭЭНИЙ БОЛЗОЛ
Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачлагаар Нээлттэй нийгэм форумтай хамтран парламентын мэтгэлцээнийг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зарлаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Канадын Элчин Сайдын Яамтай хамтран Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2011 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүний эрхийн асуудлаарх телевизийн шилдэг бүтээл”-ийн уралдааныг үндэсний болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг телевизүүдийн нийт уран бүтээлчдийн дунд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Олон улсын хүний эрхийн өдрийг 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл “Хүүхдийн эрх, миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааныг 8-12 насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрх” сэтгүүлийг 10 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Тус сэтгүүл нь хүний эрхийн онолын судалгааг Монголд хөгжүүлэх зорилготой юм.
Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид Та бүхнийг “Хүний эрх” сэтгүүлд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.