Нүүр » Мэдээ мэдээлэл » Зарлал » "Парламентын мэтгэлцээн" тэмцээний болзол
Нүүр » Мэдээ мэдээлэл » Зарлал » "Парламентын мэтгэлцээн" тэмцээний болзол
Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос парламентын мэтгэлцээнийг хууль зүйн сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын дунд зарлаж байна.
Зорилго:
Зохион байгуулалт:
Багуудын мэдүүлгийг 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хүлээн авна. Тэмцээнд ирүүлсэн багуудын мэдүүлэг дэх хариултад хамгийн өндөр оноо авсан найман (8) багийг сонгоно. Шалгарсан багуудыг санамсаргүй сонгох байдлаар мэтгэлцэх багуудад хуваарилна.
12 дугаар сарын 5-ны өдөр шалгарсан найман багийг зарлана. Мэтгэлцээний тэмцээнийг ХЭҮК-ын 514 тоот өрөөнд 12 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулна.
Шагналын сан:
1-р байр – 1 баг – 400,000 төг дурсгалын зүйл
2-р байр – 1 баг – 300,000 төг дурсгалын зүйл
3-р байр – 1 баг – 200,000 төг дурсгалын зүйл
Шилдэг илтгэгч - 1 оролцогч – 100.000 төг дурсгалын зүйл
Тавигдах шаардлага:
“Нийслэлийн Удирдлагын зөвлөлөөс авто замын ачааллыг бууруулах зорилгоор ажлын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг авсан. Энэ хүний эрхийн зөрчил мөн үү?”
Тодруулга, лавлагаа:
Утас: (976-51) – 262915 (Референт Б.Болорсайхан);
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Цахим шуудан: info@mn-nhrc.org
Цахим хуудас: www.mn-nhrc.org
Шуудангийн хаяг: Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Эрх чөлөөний талбай, Засгийн газрын XI байр, Улаанбаатар хот, 15140 Монгол Улс
ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН
Парламентын мэтгэлцээн нь Парламентын танхимын онолын мэтгэлцээнээс үүдэлтэй, учир шалтгааны тайлал, хурц ухаан, уран илтгэх чадвараа уралдуулахад чиглэдэг. Засгийн газар болон сөрөг хүчнийг төлөөлж буй 2 гишүүнтэй багууд нь парламентын танхимд санал болгож буй шийдлийг хэлэлцүүлнэ. Мэтгэлцээн эхлэхээс 20 минутын өмнө мэтгэлцэх сэдвийг зарлах ба уг шийдэл нь хүний эрхийн асуудалтай холбогдох улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын ямар ч хүрээг хамарсан байж болно.
Парламентын мэтгэлцээний дүрэм
Засгийн газар буюу нотлогч баг (цаашид ЗГ гэх) нь Ерөнхий сайд (ЕС), Засгийн газрын гишүүнээс (ЗГГ) бүрдэнэ. Сөрөг хүчин буюу няцаагч баг (цаашид СХ гэх) нь Сөрөг хүчний удирдагч (СХУ), Сөрөг хүчний гишүүнээс (СХГ) бүрдэнэ.
Илтгэх дараалал нь дараах байдалтай байна. Үүнд:
Мэтгэлцээний шийдвэрийг шүүгчид гаргана. Илтгэгч нарын илтгэлд 1-4 хүртэл оноо өгнө. Шүүгчид өөрсдийн байр суурь, нотолгоогоо хамгийн сайн хамгаалсан, их оноотой багийг хожсонд тооцно. Шүүгчид оноо өгөхдөө дараахь зүйлсийг удирдлага болгоно. Үүнд:
Нотолгоо ба дүгнэлт
Өөрийн байр суурийг илэрхийлсэн логик дүгнэлт гаргаж чадаж байгаа багийг илүү үнэлнэ. Дүгнэлт нь задлан шинжилгээнээс хийх ба илтгэгчийн гаргасан нотолгоо нь тодорхой үнэмшилтэй, эсрэг талын гаргасан аргументуудыг эсэргүүцэх чадвартай байна. Гаргасан дүгнэлтүүд нь өөрийн багийн бусад нотолгоотой зөрчилдөхгүй байх ёстой. Хэрэв энэ зөрчлийг эсрэг баг нь гаргаж ирвэл илүү үнэлнэ.
Байр сууриа дэмжсэн нотолгооны үнэмшилтэй байдал
Парламентын мэтгэлцээнд нотолгоо тоо баримт дээр төдийлөн тулгуурладаггүй ч багууд амьдралын бодит жишээн дээр тулгуурласан мэдлэгээр өөрийн баримтлалыг дэмжиж болно. Баримт сэлт нь задлан шинжилгээ хийхэд гол тулгуур болддоггүй ч хийсвэр аргументыг батлахад түлхэц болно.
Няцаалт
Мэтгэлцэгчид зөвхөн өөрийн талын баримтлалыг илтгээд зогсохгүй мөн эсрэг талын нотолгоог бодитойгоор няцаах үүрэгтэй. Шүүгчид нь эсрэг талынхаа нотолгоог нэг бүрчлэн няцаахыг шаардахгүй ч гэсэн тэмцээний үед оролцогчид гол үндэслэлүүд дээр няцаалт өгнө.
Хүний эрхийн мэдрэмж
Хүний эрхийн зарчмыг удирдлага болгон, асуудалд субьектив байр сууринаас бус, хүний эрхийн мэдрэмжтэйгээр обьектив байдлаар хандана. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний нэр төр, үнэ цэнэ, мөн чанарыг хүндэтгэнэ.
Хэлбэр болон илтгэх чадвар
Илтгэх хэлбэр нь илтгэлийн агуулгатай адил их чухал ба мэтгэлцэгчид хэрхэн жигд, итгэл үнэмшилтэй илтгэхийг шүүгчид үнэлнэ. Сэтгэлийн хөдөлгөөн, дууны өнгө, гарын хөдөлгөөн зэргийг зөв хэрэглэж чадвал ямар ч илтгэлд сайнаар нөлөөлнө.
Хамтын ажиллагаа
Мэтгэлцэгчид баг бүрдүүлэн оролцох ба харилцан бие биенийхаа санааг дэмжин тэмцээний турш багийн нэгдмэл чанарыг хадгална. Мэтгэлцэгч өөрийн хамтрагчийн санааг эсэргүүцэхгүй, дэмжин дэлгэрүүлэх ёстой.
Хошин шогийн мэдрэмж
Хошин шогийн мэдрэмж нь парламентын мэтгэлцээний чухал хэсэг бөгөөд мэтгэлцээнийг сонирхолтой болгохын тулд оролцогчдын шог хошин яриаг дэмжинэ. Зохисгүй шог яриа, доромжлолыг хориглоно. Хошин шогийн мэдрэмжийг шүүгчид шийдвэр гаргахдаа харгалзана.