Нүүр » Мэдээ мэдээлэл » Зарлал » Хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэгт урьж байна

Хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэгт урьж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс болон Нээлттэй Нийгэм Форумаас хамтран зохион байгуулж байгаа Хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлгийн 10 сарын илтгэгчээр “Хүний эрх - Хөгжил” төвийн Тэргүүн Г.Уранцоож уригдаж Хөгжих эрх” сэдвээр илтгэл тавихаар боллоо.  

Илтгэл, хэлэлцүүлэг 2012 оны 10 дугаар сарын 25-ны Пүрэв гаригийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Хүний Эрхийн Үндэсний Комисс болон Нээлттэй Нийгэм Форумын цахим хуудаснаас авах боломжтой. /Холбоо барих утас 262902,  313207/

ХӨТӨЛБӨР

15:00 – 15:10 Нээлт

                     Ж.Дашдорж, ХЭҮК-ын гишүүн

15:10 – 15:15 Илтгэгчийн танилцуулга

                     ННФ-ын менежер П.Бадамрагчаа

15:15 – 16:00 Хөгжих Эрх” илтгэл

                     Г.Уранцоож “Хүний эрх Хөгжил” Төвийн Тэргүүн

16:00 – 16:20 Асуулт хариулт

16:20 – 16:50 Хэлэлцүүлэг

16:50 – 17:00 Хаалт

ИЛТГЭГЧ: ГОМБОСҮРЭНГИЙН УРАНЦООЖ

Г.Уранцоож нь хүний эрх, шударга ёс, иргэдийн оролцоо, тэдний эрхийг хамгаалах, хөгжил, жендэр, ядуурал, хуулийн хэрэгжилтийн асуудлаар олон тооны сургалт, судалгаа, үндэсний болон олон улсын сургалт, хурал, чуулган зохион байгуулж, 30 гаруй судалгааны тайлан, илтгэл, нийтлэл, гарын авлага бичиж хэвлүүлэх ажлыг удирдаж олон тооны илтгэл бичиж гадаад, дотоодод хэлэлцүүлсэн. Эмэгтэйчүүдийн эрх, жендэр судлал, нийгмийн хөгжил, олон нийтийн оролцоо, хүний эрхийн хэрэгжилт, түүний мониторинг зэрэг асуудлаар гадаад, дотоодын олон сургалтанд хамрагдаж хүний эрхийн ажлын туршлага мэдлэг хуримтлуулсан. 

2000 оноос одоо хүртэл Хүний Эрх Хөгжил Төвийн  тэргүүн, 1997-1999 онд  Зохистой Хөгжлийн Жендэр Төвд судалгааны төсөл, гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтан, 1990-1994 Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн Шим компанид судалгаа, технологи хариуцсан орлогч захирал, 1987-1990 Шинжлэх Ухааны Академийн Биотехнологийн Хүрээлэнгийн Микробын Синтезийн Лабораторийн эрхлэгч, 1977-1983 Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий ба Сорилын Биологийн Хүрээлэн, Байгалийн Нэгдлийн Хүрээлэнгүүдэд Микробиологийн секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байжээ.                       

Тэрээр 1977 онд ЗХУ-ын Одесса хотын Их Сургуулийн Биологийн факультетийн Микробиологи, вирусологийн тэнхимд суралцаж, микробиологич, хими-биологийн багш  мэргэжлээр төгссөн бөгөөд 1987 онд ЗХУ-ын Одессын Их Сургуулийн Аспирантурт суралцаж, Киев хотноо, Украйны Шинжлэх Ухааны Академийн Микробиологи Вирусологийн Хүрээлэнд биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

2001-2002 онд  Гонконгийн Их Сургуульд Хүний Эрхийн Хуулийн магистрын сургалтад сурч “Зохистой түвшинд амьдрах эрх ба малчид түүнийг хүртэх нь“ сэдвээр Хүний Эрхийн Хуулийн Магистр цол хамгаалсан.

 

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй