Нүүр » Мэдээ мэдээлэл » Зарлал » “Хүний эрх-Миний дуу хоолой” сэдэвт шторкийн уралдаан зарлаж байна

“Хүний эрх-Миний дуу хоолой” сэдэвт шторкийн уралдаан зарлаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүний эрх - Миний дуу хоолой” сэдэвт шторкийн уралдааныг Монголын нийт фэйсбүүк хэрэглэгчдийн дунд зарлаж байна. 

Уралдааны зорилго

Хүний эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах тэдний идэвхтэй оролцоог дэмжих.

Уралдааны зохион байгуулалт:

  • Бүтээлийг Засгийн газрын XI байр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 509 тоотод 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал эх хувиар нь хүлээн авна (СD эсвэл флаш дискэнд хуулсан байх);
  • Дор дурьдсан шаардлага хангасан бүтээлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Фэйсбүүк хуудасны гэрэл зургийн “Video” цомогт байршуулна;
  • Шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн бүтээлийг 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд шалгаруулна; 
  • Уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ажиллагааг 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш жич зарлаж, зохион байгуулна.

Тавигдах шаардлага:

  • Уралдааны сэдэвт нийцсэн байх;
  • Хүний эрхийн асуудлыг хөндөж, тодорхой санал, шийдэл дэвшүүлсэн байх
  • Хугацаа нь 40 секундээс хэтрэхгүй байх;
  • Бүтээл нь оролцогчийн өөрийн өмч байх (бусдын бүтээлийг ашигласан тохиолдолд уралдаанаас хасахыг анхаарна уу);
  • Хүний эрхийн зарчимд нийцсэн, асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандсан байх (хувь хүний нууц, насанд хүрээгүй хүмүүсээс дэмжлэг авах нөхцөлд тэдгээрийн эцэг эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах; элдэв гаж буруу далд утга, бусдыг үл хүндэтгэх, нэр төр, алдар хүндэд халдсан, ёс зүйгүй агуулга илэрхийлээгүй байх);
  • Шинэлэг, бүтээлч, сонирхолтой байх;
  • Уралдаанд шторкны бүх төрлөөр оролцож болно (дүрс бичлэг, зургийн эвлүүлэг, анимейшн гм.)
  • Тухайн бүтээлээр дэвшүүлсэн санаа зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг бүтээлд дурьдсан байх.

Анхаарах зүйлс:

  • Зохиогч нь өөрийн овог, нэр, Фэйсбүүк хэрэглэгчийн нэр (хэрвээ байгаа бол), и-мэйл хаяг болон утасны дугаараа бүтээлийн хамт ирүүлнэ.

Шагналын сан:

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дараах байрыг шалгаруулна. 

Шилдэг бүтээл (1 хүн)

  • Мөнгөн шагнал (800.000 төгрөг)

Тусгай байр (1 хүн)

  • Мөнгөн шагнал (200.000 төгрөг)

Бусад:

  • Шалгарсан бүтээлийн зохиогчийн нэрийг дурьдан цаашид хүний эрхийн сурталчилгаанд ашиглана.

Холбоо барих:

Утас: 51-262902 (референт З.Эрдэм)

         51-266506 (ахлах мэргэжилтэн Э.Мөнхзул)

Цахим хаяг: z.erdem@mn-nhrc.org

                     e.munkhzul@mn-nhrc.org

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, V давхарт.

ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад