Нүүр » Мэдээ мэдээлэл » Зарлал » Орон нутгийн Төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэх жижиг тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

Орон нутгийн Төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэх жижиг тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

 Хүний эрхийн Үндэсний Комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жижиг тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр ажилладаг орон нутгийн төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд оршино.

Тэтгэлгийн чиглэл:

Дараах чиглэлийн хүрээнд ирүүлсэн төслийн саналд тэтгэлэг олгоно. Үүнд:

  • Хууль тогтоомж, төрөөс явуулж буй бодлого, хөтөлбөрт хүний эрхийн мониторинг, үнэлгээг иргэдийн оролцоотойгоор хийж, санал зөвлөмж гаргах;
  • Тухайн орон нутагт тулгамдсан хүний эрхийн зөрчлийг баримтжуулах, бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, энэ чиглэлээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулах;
  • Хүний эрхийн чиглэлээр олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үр дүнтэй, шинэлэг сургалт, сурталчилгааны арга зүй, хэлбэрийг боловсруулж, турших;
  • Хүүхэд, эмэгтэйчүүд, үндэстний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан зэрэг бүлгүүдийн хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих  чиглэлээр зохион байгуулах тодорхой үйл ажиллагаа.  

Тэтгэлгийн хэмжээ:

Нэг байгууллагад олгох тэтгэлгийн дээд хэмжээ 5,000,000 хүртэлх төгрөг байх бөгөөд 5 хүртэлх төрийн бус байгууллагад олгоно.

Тэтгэлэгт хамрагдах байгууллага:

Хүний эрхийн чиглэлээр тухайн орон нутагтаа 3-аас доошгүй үйл ажиллагаа явуулсан, зохих туршлагатай болохоо батлан харуулсан байгууллага байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт:

- Өргөдлийг хүлээн авах сүүлийн хугацаа: 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цаг байна.

- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсч буй байгууллага төслийн саналаа Хүний эрхийн Үндэсний Комиссын шуудангийн хаягаар ирүүлэх эсвэл электрон шуудангийн ts.adiyakhishig@mn-nhrc.org, ch.altangerel@mn-nhrc.org хаягаар илгээж болно.

- Шалгаруулалтын хариуг Хүний эрхийн Үндэсний Комиссын www.mn-nhrc.org цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх ба шалгарсан тэтгэлгийг Олон улсын хүний эрхийн өдөр буюу 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгоно.

Бүрдүүлэх материал 

Хүсэлт гаргагч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

- Сонирхлоо илэрхийлсэн захидал /төслийн сэдвийг сонгосон шалтгаан, танай байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн холбогдож байгаа тухай болон яагаад энэ төслийг хэрэгжүүлэхийг хүсч буй талаар тодорхой бичнэ үү/

- Төслийн санал (Төслийн зорилго, зорилт, үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүн, тогтвортой байдал, санхүүгийн урьдчилсан задаргаа зэрэг мэдээллийг агуулсан байна)

- Төрийн бус  байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- Байгууллагын тайлан болон гүйцэтгэж байсан адил төстэй үйл ажиллагааны тайлан /хэрэв байгаа бол/

- Бусад дэмжлэг болох материал

Холбоо барих хаяг:

Засгийн газрын  XI байр, Чингэлтэй дүүрэг, 6-р хороолол-1, Тусгаар тогтнолын талбай,  Улаанбаатар хот 15140 Монгол Улс, Утас: 262931, 262902

Цахим шуудан: info@mn-nhrc.org, Цахим хуудас: www.mn-nhrc.org

Холбогдох албан тушаалтан: Ахлах референт Ц.Адъяахишиг

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад