Нүүр » Мэдээ мэдээлэл » Зарлал » Хэвлэл мэдээллийн байгууллагынхны дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна

Хэвлэл мэдээллийн байгууллагынхны дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  “Бидний анхаараагүй жендэрийн асуудлууд” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл зарлаж байна.

Уралдааны зорилго:

Монголын нийгэмд тулгамдаж буй жендэрийн асуудлуудыг соргогоор олж илрүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход сэтгүүлчдийн идэвхтэй оролцоог дэмжих.

Уралдааны зохион байгуулалт:

  • Бүтээлийг Засгийн Газрын XI байр, Хүний эрхийн Үндэсний Комиссын 509 тоотод 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүлээж авна.
  • Шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд шалгаруулна.
  • Уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ажиллагааг 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш жич зарлаж, зохион байгуулна.

Шагналын сан:

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс тус бүр хоёр бүтээлийг шалгаруулна.

1. ТВ нэвтрүүлэг:

Нэгдүгээр байр - өргөмжлөл, 1 000 000 төгрөг

Хоёрдугаар байр- өргөмжлөл, 700 000 төгрөг

2. Сонины нийтлэл:    

Нэгдүгээр байр - өргөмжлөл, 600 000 төгрөг

Хоёрдугаар байр - өргөмжлөл, 400 000 төгрөг

Тавигдах шаардлага:

1. Монголын нийгэмд тулгамдаж буй жендэрийн асуудлыг хөндөж, тодорхой санал, шийдлийг дэвшүүлсэн байх;

2. Хүний эрхийн зарчимд нийцсэн, асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандсан байх (хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандах, насанд хүрээгүй хүмүүсээс дэмжлэг авах нөхцөлд тэдгээрийн эцэг эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах гм.);

3. Шинэлэг, сонирхолтой байх;

4. Зохиогчийн эрхийг хүндэтгэж, мэргэжлийн ёс зүйг чанд сахих;

5. Бүтээлийг 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс  12 дугаар сарын 10-ны өдрүүдэд өдөр тутмын сонинд нийтлүүлсэн, телевизийн аль нэг сувгаар цацуулсан байх;

6. Бүтээл сонины 2/1-ээс багагүй хэмжээтэй байх бөгөөд нийтлэлийн төгсгөлд “ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН НИЙТЛЭВ” гэсэн бичвэрийг оруулах, телевизийн бүтээл 10 минутаас хэтрэхгүй хугацаатай байх бөгөөд нэвтрүүлэг эхлэхэд цагаан дэвсгэр дээр “ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН БҮТЭЭВ” гэсэн бичвэрийг Arial фонтоор 3 секунд үзүүлэх;

7. Тухайн нийтлэл, нэвтрүүлгээр дэвшүүлсэн санаа зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг бүтээлд тодорхой дурьдсан байх;

8. Бүтээл нь чанарын шаардлага хангасан байх бөгөөд нийтлэл бүхий сонинг эхээр, нэвтрүүлгийн бичлэгийг CD-д хуулж, телевизийн сувгаар цацуулсныг нотлох баримтын хамт дээр заасан хугацаанд Комисст хүргүүлсэн байх;

Тодруулга, лавлагаа:

Утас:   (976-51) – 262786 (Референт Ч.Ариунаа);

           (976-51)– 262902 (Референт З.Бадмаараг);

Комисс шалгарсан бүтээлийн зохиогчийн нэрийг дурьдан хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглана.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Цахим шуудан: info@mn-nhrc.org

Цахим хуудас: www.mn-nhrc.org

Шуудангийн хаяг: Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Улаанбаатар хот, 15140 Монгол Улс

 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад