Хүний эрхийн Үндэсний Комисс баруун бүс нутагт ажиллана

  Хүний эрхийн Үндэсний Комисс ойрын өдрүүдэд баруун дөрвөн аймагт ажиллана. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн иргэдэд хүний эрхийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулж, өргөдөл гомдлыг нь хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, эрхээ хамгаалахад туслах, тухайн орон нутгийн удирдлагын зүгээс олон нийтэд хандаж гаргасан тогтоол, захирамж нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхийг хянаж шалган, үнэлэлт дүгнэлт өгөхөөр тавдугаар сарын 25-нд хөдөөг зорино.

“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Говь-Алтай аймагт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Говь-Алтай аймагт ажиллаж байна. ХЭҮК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл, Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтран энэ сарын 26, 27-ны өдрүүдэд тус аймгийн төвд “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг зохион байгууллаа.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэлийг өнөөдөр хэлэлцэнэ

  Хүний эрхийн Үндэсний Комисс “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэл”-ийг УИХ-д энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьсан билээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргадаг бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа манай илтгэлийг авч хэлэлцэнэ.  

Хүний эрхийн байгууллагуудын дээд хэмжээний уулзалт боллоо

 Шинэ Зеландын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга бөгөөд Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Олон улсын Зохицуулах хорооны дарга хатагтай Росслин Нүүнэн, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази, Номхон далайн Чуулганы ахлах зөвлөх Крис Сидоти нар манай улсад ажиллаж, Комиссын гишүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын чадавхийг үнэлнэ

  ХЭҮБ-уудын Ази, Номхон далайн Чуулган, Хүний эрхийн Дээд Комиссарын Газрын Үндэсний байгууллагууд болон Бүс нутгийн тогтлолцооны хэлтэс, Бангкок дахь НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн төв хамтран хэрэгжүүлж байгаа “Ази, Номхон далайн бүс нутаг дахь Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чадавхийг дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-т чадавхийн үнэлгээ хийхээр боллоо.

Нийгмийн ажилтнуудад Хүний эрхийн сургалт явууллаа

Комисс нь 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудад “Сурч боловсрох эрхийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 36 хүн оролцлоо.


Шинээр томилогдсон Хүний Эрхийн Дээд Комиссар ажлаа хүлээн авлаа.

   Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Дээд Комиссараар томилогдсон хатагтай Нави Пиллэй 9 сарын 1-нд ажлаа хүлээн авлаа. Түүнийг Ерөнхий Ассамблейн 7 сарын 27-ны хуралдаанаар батласан бөгөөд тэрээр дэлхийн 50 оронд 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, жилийн 150 сая ам. долларын төсөвтэй байгууллагыí даргаар томилогдов.

 


Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй