Олон Улсын Хүний Эрхийн экспертүүд шинэ цагдан хорих ангитай танилцав

  Ази Номхон Далайн Чуулганы ахлах зөвлөх Крис Сидоти, Бангкок дахь НҮБХХ- Ази Номхон Далайн Бүсийн эрх зүйн шинжээч Жоханна Канингхам, Палестины Хүний эрхийн Комиссын гүйцэтгэх захирал Ранда Синиора нар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудын хамт наймдугаар сарын 9-нд ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид очиж ажиллалаа.

Үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүллээ

ХЭҮК-оос МҮЭ-ийн Холбоотой хамтран өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс эхлэн манай улс дахь үүрэн холбооны оператор компаниудад шалгалт хийж, эцсийн дүнг компаниудын удирдлагуудад өнөөдөр танилцуулж, зохих шаардлагыг хүргүүллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын илгээлт

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх” олон улсын өдөр болгон зарласан билээ. Эл өдөр дэлхийн өнцөг булан бүрт эрүү шүүлтийн хохирогчдыг санан дурсах, хүний эрхийн ноцтой зөрчлийг таслан зогсооход эв санаагаа нэгтгэх өдөр юм.

Эрүү шүүлтийг таслан зогсооё

   Жил бүрийн зургадугаар сарын 26-ныг дэлхий нийтээрээ эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ-аас 1997 онд тус өдрийг эрүү шүүлтийн хохирогчдод туслах өдөр болгохоор зарласан юм. 

Иргэний нийгмийн төлөөлөл “Хүний эрх”-ээр номын дуу сонсов

   Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалт, сурталчилгааны хэлтэс энэ сарын 2-нд “Мөнхтэнгэрийн Чингис эзэнт Монгол” ТББ-ын үйл ажиллагааг дэмжигч гишүүдэд “Хүний эрх” сэдэвт олон нийтийн лекц зохион байгууллаа.

“Хүний эрхийн нээлттэй өдөр“-үүд баруун бүс нутагт амжилттай үргэлжилж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөлтэй хамтран баруун дөрвөн аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

Канадын элчин сайд Хүний эрхийн Үндэсний Комисст зочлов

   Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж нартай Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Грегори Гөүлдхок өнөөдөр биечлэн уулзаж ярилцлаа. 

Ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж жагсав

   Манай улс НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенц”-д  2009 оны тавдугаар сарын 15-нд нэгдэн орсон билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрах, тухайн оршин суугаа орчиндоо байх эрхийг нь бусадтай ижил түвшинд байлгаж, нийгмээс тусгаарлахаас хамгаалсан агуулга бүхий уг конвенци нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүн ёсны эрхээ жинхэнэ утгаар нь эдлэх эрх зүйн дэвшлийг авчирсан юм.

ХЭҮК-ын удирдлагууд Женевийг зорилоо

Щвейцарийн Женев хотноо маргааш эхлэх Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооны XXIV хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж нар оролцохоор Женевийг зорилоо.
  ICC-ын буюу Хүний эрхийн үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2011 оны тавдугаар сарын 17-ноос 19-нийг хүртэл үргэлжилнэ.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн хорооны зөвлөмжийг авч хэлэлцэв

   Манай улс дахь “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын анхдугаар илтгэлийг 2010 оны арваннэгдүгээр сарын 5,8-ны  өдрүүдэд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 45 дугаар хуралдаанаар  хэлэлцээд зөвлөмж гаргасан байдаг.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй