“Уул уурхай ба хүний эрх” сэдэвт уулзалт зохион байгуулав

Хүний эрхийн Үндэсний Комисс 2011 оны 9 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй Энержи ресурс ХХК, төрийн өмчит Эрдэнэс-Таван толгой ХК, Таван толгой ХК, Оюутолгой ХХК-д  ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт болон тухайн орон нутгийн иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

Төрөлжсөн асрамжийн газар бий болгох асуудлаар санал солилцов

 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар хүний эрхийн анхаарал татсан зарим асуудлын талаар санал солилцлоо.

“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Дундговь аймагт зохион байгууллаа

 Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг говийн бүс нутагт зохион байгуулна

   Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Парисын зарчимд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй байх ёстой.

Олон Улсын Хүний Эрхийн экспертүүд шинэ цагдан хорих ангитай танилцав

  Ази Номхон Далайн Чуулганы ахлах зөвлөх Крис Сидоти, Бангкок дахь НҮБХХ- Ази Номхон Далайн Бүсийн эрх зүйн шинжээч Жоханна Канингхам, Палестины Хүний эрхийн Комиссын гүйцэтгэх захирал Ранда Синиора нар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудын хамт наймдугаар сарын 9-нд ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид очиж ажиллалаа.

Үүрэн холбооны оператор компаниудад шаардлага хүргүүллээ

ХЭҮК-оос МҮЭ-ийн Холбоотой хамтран өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс эхлэн манай улс дахь үүрэн холбооны оператор компаниудад шалгалт хийж, эцсийн дүнг компаниудын удирдлагуудад өнөөдөр танилцуулж, зохих шаардлагыг хүргүүллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын илгээлт

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх” олон улсын өдөр болгон зарласан билээ. Эл өдөр дэлхийн өнцөг булан бүрт эрүү шүүлтийн хохирогчдыг санан дурсах, хүний эрхийн ноцтой зөрчлийг таслан зогсооход эв санаагаа нэгтгэх өдөр юм.

Эрүү шүүлтийг таслан зогсооё

   Жил бүрийн зургадугаар сарын 26-ныг дэлхий нийтээрээ эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ-аас 1997 онд тус өдрийг эрүү шүүлтийн хохирогчдод туслах өдөр болгохоор зарласан юм. 

Иргэний нийгмийн төлөөлөл “Хүний эрх”-ээр номын дуу сонсов

   Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалт, сурталчилгааны хэлтэс энэ сарын 2-нд “Мөнхтэнгэрийн Чингис эзэнт Монгол” ТББ-ын үйл ажиллагааг дэмжигч гишүүдэд “Хүний эрх” сэдэвт олон нийтийн лекц зохион байгууллаа.

“Хүний эрхийн нээлттэй өдөр“-үүд баруун бүс нутагт амжилттай үргэлжилж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөлтэй хамтран баруун дөрвөн аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

Үйл явдал
«    Таван сар 2012    »
ДаМяЛхПүБаБяНя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад