Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Шинээр томилогдсон Хүний Эрхийн Дээд Комиссар ажлаа хүлээн авлаа.
Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Шинээр томилогдсон Хүний Эрхийн Дээд Комиссар ажлаа хүлээн авлаа.
Тэрээр өмнө нь Гаага дахь Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчээр 5 жил, Руандагийн Олон Улсын Эрүүгийн Шүүхэд 8 жил ажилласан бөгөөд түүнээс 4 жилд нь тус шүүхийн ерөнхийлэгчийн үүрэг гүйцэтгэжээ.
Хатагтай Пиллэй 1941 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад төрсөн ба амьдралынхаа нилээд хугацааг эмэтэйчүүдийн эрхийг хамгаалахад зориулсан байдаг. Тэрээр “Тэгш Байдлыг Одоо” хэмээх олон улсын төрийн бус байгууллагын үүсгэн байгууллагчдын нэг юм. Мөн хүүхэд, цагдан хоригдож буй хүмүүс, эрүү шүүлтийн хохирогчид, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлаас гадна эдийн засаг, нийгэм ба соёлын эрхийг хамарсан өргөн хүрээний үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байжээ.