Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Говь-Алтай аймагт зохион байгууллаа
Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Говь-Алтай аймагт зохион байгууллаа
Өдөрлөгийн үеэр иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой газар дээр нь танилцаж, ууль зүйн зөвлөгөө өгч, төрийн зарим байгууллагын ажилтан, албан хаагчдад хүний эрхийн асуудлаар сургалт сурталчилгаа явуулахаас гадна аймгийн прокурортой хамтран тус аймгийн эрүүлжүүлэх болон цагдан хорих, баривчлах байруудын нөхцөл байдалтай танилцав.
Алс баруун хязгаарт хүний эрхийн зөрчил цөөнгүй байгааг, байгалийн гамшиг цас, зуданд амьжиргааны эх үүсвэр болох малаа алдаж, малгүй болсон 764 айл өрх, 2000 толгой мал тоолуулж явсан Улсын сайн малчин өдгөө 80-аадхан малтай үлдсэн зэрэг баримт хүний эрхийн ажилтнуудын анхаарлыг татаж байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Ховд, ирэх зургадугаар сарын 2,3-нд Баян-Өлгий, зургадугаар сарын 5-7-ны өдрүүдэд Увс аймагт ажиллах юм.