Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэсэн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны №17-д нийтлэгдлээ. Манай илтгэлийг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлээс бүрэн эхээр нь уншихаас гадна ХЭҮК-оос тусгайлан хэвлүүлсэн хэвлэмэл хувилбарыг сонирхсон хувь хүн, албан байгууллага авах боломжтой юм.
2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс сонгууль өгөх насны бүх хүмүүст сонгох эрхээ эдлэх боломж нөхцлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл байгууллагын урилгаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Ази дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Маттюв Прингль, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Төв Ази дахь бүсийн газрын Урьдчилан сэргийлэх үндэсний механизм хариуцсан үндэсний шинжээч Улугбек Азимов, Ази Номхон Далайн Чуулганын бүсийн сургалтын менежер Сурайна Паша нар 2012 оны 04 дүгээр сарын 23-26-нд манай улсад ажиллаж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18. 2 дахь хэсэгт заасан бүрэн эрх, байгууллага хоорондын хамтран ажиллах Санамж бичигт заасан үйл ажиллагаа, чиглэлийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн 3 дугаар сард Зэвсэгт хүчний 032, 013 дугаар ангиудад тус тус хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан билээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуульд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага болохын хувьд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны 04 дүгээр сарын 13-нд баривчилсантай холбогдуулан энэ ажиллагааны явцад олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжид баталгаажсан хүний эрх зөрчигдсөн эсэх асуудлаар ажиллагаа явуулж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж нараар ахлуулсан баг орон нутагт ажиллаж байгаа ч уг асуудлыг анхааралдаа хэдийнэ аваад байгаа болно.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 10-нд өргөн барилаа. Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхзул нар оролцсон юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форумтай хамтран Монгол Улсад хүний эрхийн онолын ойлголтыг хөгжүүлж буй хүний эрхийн мэргэжилтэн, судлаачдын эрдэм шинжилгээний болон практик ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон юм. Олон нийтэд нээлттэй, хүссэн хүн оролцох боломжтой тус арга хэмжээ нь сар тутам болох бөгөөд Хүний эрхийн асуудлаарх цуврал илтгэлийн анхны илтгэлийг нь 2012 оны 3 дугаар сарын 21-нд Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин “Парламентын хяналт ба Хүний эрх” сэдвээр уншлаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай Хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2012 оны 3 дугаар сарын 13-14-ны өдөр, 2012 оны 3 дугаар сарын 15-16-нд 013 дугаар ангид тус тус хяналт шалгалт хийлээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь үйл ажиллагаагаа Стратеги төлөвлөгөөнд үндэслэн явуулдаг. Комиссын ажлын гол чиглэлүүдийн хэтийн төлөв, хүрэх үр дүнг тодорхойлох стратеги төлөвлөгөөг гурван жилд нэг удаа шинэчлэн баталдаг юм. Энэ жил буюу 2012 оны 2 дугаар сард Комисс шинэ стратеги төлөвлөгөөгөө боловсруулан баталлаа. Төлөвлөгөөг шинэчлэхтэй уялдуулан Комисс эрхэм зорилго, уриагаа шинэчилсэн бөгөөд манай эрхэм зорилго нь “Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлах” явдал юм. Харин цаашид “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт” гэсэн уриатайгаар ажиллах болно.